One direction “Late Late Show”-гаар эргэн нэгдэхгүй


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2023-04-14

Найман жил үргэлжилсэн “Late Late Show” энэ сарын 27-нд сүүлийн дугаараа цацаад хаагдахаар болсон. Сүүлийн дугаарт оролцох оролцогчдыг хараахан зарлаагүй байгаа тул үзэгчдийн хувьд хүлээлт өндөр байгаа. 

Өчигдөр цахим орчинд One direction найман жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ “Late Late Show”-д оролцоно гэсэн мэдээлэл гарч ‘Directioners’ нарыг баярлуулаад амжсан билээ. Харин шоу нэвтрүүлгийн багийн зүгээс энэ мэдээлэлд няцаалт өгчээ.  

Одоогоор гишүүд бүгд тус тусын хуваарьт үйл ажиллагаатай байгаа. Тухайлбал Харри аялан тоглолттой байгаа ч тавдугаар сарын 13-аас Герман дахь тоглолтоо эхлүүлтэл түр амарч байгаа. Льюс өнгөрсөн долоо хоногт Азид аялан тоглолтоо хийх хуваарьтай байсан ч тооцоолоогүй нөхцөл байдал үүссэн гэж тоглолтоо цуцалсан. Лиам зургаадугаар сард болох “Soccer Aid” хөтөлбөрт оролцохоос өөр хуваарьгүй. Ниэл одоогоор ‘The Voice’ нэвтрүүлгийн шүүгч хийж байгаа ч мөн л таван сар хүртэл өөр чухал хуваарьгүй. Зейн ч мөн одоогоор тоглолт, нэвтрүүлгийн хуваарьгүй байгаа гишүүд ер нь амралтын байдалтай байгаа. Гэсэн хэдий ч нэвтрүүлгийн зүгээс тэднийг оролцохгүй гэдгийг баталсан болохоор бидэнд зөвхөн хүлээлт л үлдэж байна.     

Эх сурвалж: people.com

#Дуу хөгжим