Дипломын судалгааны ажилдаа 1212.mn сайтыг ашиглах ЗӨВЛӨМЖ


О.Хандмаа | YOLO.MN
2021-04-28

Оюутан та дипломын ажлаа бичихээр төлөвлөж байна уу. Та дипломын ажлын сэдвээ сонгож амжсан уу?

Та сонгосон сэдвийнхээ дагуу боловсруулах судалгаандаа шаардлагатай мэдээллээ хараахан олж авч чадахгүй байна уу?

Тэгвэл таны судалгаанд хэрэгцээтэй мэдээллийн найдвартай эх сурвалж болж чадах www.1212.mn сайтыг санал болгож байна. Оюутан та, статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn сайтаас 38 салбарын 860 орчим хүснэгтээс сонголтоо хийн ашиглах боломжтой.

Эрдмийн зэрэг хамгаалах судалгааны төсөлдөө Монгол Улсын нийгэм, эдийн засгийн найдвартай тоо баримтыг ашиглан, цаашдын ажлын замналдаа тоо мэдээллийг зохистой хэрэглэх дадлыг өөртөө одооноос суулгахыг ҮСХ-ны хамт олон танд зөвлөж байна.

ҮСХ-ны www.1212.mn сайтыг судалгааны ажилдаа хэрхэн ашиглах талаар 10 зөвлөмжийг хүргэж байна.












#Боловсрол #Их сургууль #Диплом