Taeyang, Lisa нарын хамтрал тун удахгүй


Х.Даваахүү | YOLO.MN
2023-04-13

Шинэхэн уран бүтээлээрээ кпоп ертөнцөд эргэн ирж, олон ододтай хамтран уран бүтээлээ гаргасаар байгаа BIGBANG хамтлагийн дуучин Taeyang энэ удаа BLACKPINK хамтлагийн дуучин  Lisa-тай хамтрахаар болжээ.  Өчигдөр өглөө OSEN-ээс мэдээлснээр Lisa, Taeyang-ийн  нэг дуунд оролцохоос гадна клипэнд нь тоглоно гэжээ. 

Мөн Taeyang өчигдөр өөрийн 2 дахь мини 'Down to Earth' цомгийн сфойлер бичлэгийнхээ дараа профайл зургаа сольжээ. Түүний дуу ирэх дөрөвдүгээр сарын 25-ны өдөр гарах аж. 

Эх сурвалж: allkpop  

#Мэдээ