"Шрек-5" тун удахгүй дэлгэцнээ


Х.Даваахүү | YOLO.MN
2023-04-12

Америкийн DreamWorks Animation киностуди "Шрек-5" кино хийхээр зураг авалтдаа бэлтгэж эхэлжээ.  

2001 онд анхны ангиа гаргаж байсан бол 22 жилийн дараа 5 дахь ангиа үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Шрек хүүхэлдэйн кино нь шилдэг хүүхэлдэйн киноны анхны Оскарын шагналыг хүртэж, 2020 онд Үндэсний киноны бүртгэлд орсон байдаг.  

Киноны продюсер Christopher Meledandri “Ногоон аварга биетийн адал явдлын талаар өгүүлэх киноны өмнөх ангиудад гол дүрийн дуу хоолойг амилуулсан жүжигчидтэй хэлэлцээ хийж эхэлсэн” гэжээ.

Тэр дундаа Шрекийн дүрд дуу оруулсан жүжигчин Mike Myers, Фиона гүнжид дуу оруулсан Cameron Diaz, илжигний хоолойг амилуулсан Eddie Murphy нар "Шрек-5" төсөлд оролцох юм байна. 

Түүнчлэн киноны гол дүрүүдийн нэг болох илжигний адал явдлыг өгүүлэх тусгай кино бүтээх санаа яригдаж байгаа талаар продюсер онцолсон ажээ.  

Эх сурвалж: nntheblog.com  

#Кино урлаг