

Physical Asia шоу нэвтрүүлэгт Монгол Улсаа төлөөлөн оролцож буй багийн гишүүдийн товч танилцуулгыг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР

Монгол багийн ахлагч Баярсайхан овогтой Орхонбаяр
Төрсөн он: 1998 оны 7-р сарын 1-нд төрсөн, одоо 27 настай
Төрсөн газар: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум
Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртэн, тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болж байв. Тэрбээр дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нарын найман бөхийн амжилтыг давтсан юм.
2018 оны Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Энхжаргалаар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.
2022, 2024 онд Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн. 2022 оны наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор долоо, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм, даян аварга Н.Батсууриар ес даван үзүүрлэж "Монгол улсын арслан" цол хүртэж байв.
Түүний инстаграм хаяг:@b.orkhonbayar
ЖҮДО БӨХИЙН ТАМИРЧИН А.АДЪЯАСҮРЭН

Монгол багийн гишүүн Амарсайхан овогтой Адъяасүрэн
Төрсөн он: 2000 оны 3 дугаар сарын 26-нд төрсөн, одоо 25 настай
Монголын жүдоч А.Адъяасүрэн нь +78 кг жингийн ангилалд өрсөлддөг.
Тэрбээр жүдогийн +78 кг-ийн жинд дэлхийн чансаанд 22-рт эрэмбэлэгдэж байна.
Түүний хувьд давхар ачих, тонгорох, хавирах, ихэвчлэн хэвтээ барилдаанаас дарах, боох мэхийг түлхүү хийдэг тамирчин аж.
А.Адъяасүрэнгийн инстаграм хаяг: @amarsaikhan_adiyasuren
ХОЛИМОГ ТУЛААНЫ ТАМИРЧИН Б.ЭНХ-ОРГИЛ

Монгол багийн гишүүн Баатархүү овогтой Энх-Оргил
Монголын MMA (холимог тулааны урлаг) тамирчин.
Төрсөн өдөр: 1988 оны 12 дугаар сарын 30
Өмнө нь хүүхэд байхдаа бөхөөр хичээллэж байгаад, дараа нь 2009 оноос холимог тулаан руу шилжжээ.
МУГТ Ж.Нарантунгалагийн гарын шавь
Тэрбээр “Road to ONE: Mongolia” нэртэй шоунд оролцож амжилтын гараагаа эхэлсэн бөгөөд ялагч болж ONE FC-д элссэн.
ВОЛЕЙБОЛЧИН Г.ХАНДСҮРЭН

Монгол багийн гишүүн Гантогтох овогтой Хандсүрэн
Монголын мэргэжлийн волейболын тамирчин.
Тэрбээр 28 настай. Г.Хандсүрэн бөхийн удмын тамирчин бүсгүй бөгөөд түүний аав нь Улсын гарьд Б.Гантогтох, өвөө нь Даяар дуурсагдах далай даян дархан аварга Х.Баянмөнх билээ.
Г.Хандсүрэн Япон Улсад мэргэжлийн тоглогч байсан ба V League-д оролцож байсан туршлагатай.
Түүний инстаграм хаяг: @enkhorgilmma
САГСЧИН Э.ДӨЛГӨӨН

Монгол багийн гишүүн Энхбат овогтой Дөлгөөн
Монголын 3×3 сагсан бөмбөгийн тамирчин.
Төрсөн он сар: 1992 оны 3-р сарын 27, Улаанбаатарт төрсөн.
Өндөр: 1м 90см
Монголын 3×3 үндэсний багийн гол гишүүн тэр 10-аад жилийн турш 3×3-д тоглож байгаа чадварлаг тамирчин.
Түүний томоохон амжилтуудаас дурдвал:
Түүний инстаграм хаяг: @dulguun_enkhbat.
МУГЖ, УРАН НУГАРААЧ, ЦИРКЧИН Э.ЛХАГВА-ОЧИР

Монгол багийн гишүүн Эрдэнэ-Очир овогтой Лхагва-Очир
Циркийн уран бүтээлч, уран нугараач
Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг энэ жилийн /2025/ наадмаар хүртжээ.
Олон улсын циркийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан. Жишээ нь, 2024 онд Grenoble-ийн олон улсын циркийн наадамд “Golden Star Trophy” хүртсэн.
Мөн тэрбээр “AcroMongolia” хэмээх циркийн сургалтын байгууллагатай.
Түүний инстаграм хаяг: @ochir_ub
PHYSICAL ASIA ШОУ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ ӨНӨӨДӨР /11.18/ ТОДОРНО

Physical Asia шоу тэмцээний финалын дугаар өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 18-нд Netflix платформд шинээр нэмэгдэнэ. Удаах тэмцээнд багууд /Австрали, Монгол, БНСУ, Япон/ хүрдийг 100 удаа эргүүлэх ба баг бүрээс гурван гишүүн оролцох юм. Монгол Улсын багаас Б.Орхонбаяр, А.Адъяасүрэн, Г.Хандсүрэн нар тус шатны тэмцээнд хүчээ сорих нь ээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!