"Moana" бүрэн хэмжээний кино гарна


Х.Даваахүү | YOLO.MN
2023-04-07

"Moana" анимейшн бүрэн хэмжээний кино болон дэлгэцнээ гарахаар болжээ.

Dwayne Johnson: Бид Moana-ийн үзэсгэлэнтэй түүхийг дахин том дэлгэцнээ гаргахаар болсноо дуулгахад таатай байна. Энэхүү түүхийг Disney-тэй хамтран кино уран бүтээл болгон гаргах гэж буйдаа үнэхээр догдолж байна." гэжээ. 

Тус киноны продюсероор Dwayne Johnson өөрөө ажиллах гэнэ. 

Disney-н гүйцэтгэх захирал Robert Iger , Dwayne Johnson нар Disney-н  хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр энэ мэдээг зарласан байна.  

Dwayne Johnson киноны гол дүрийг бүтээх бөгөөд Moana-ийн дүрд дуу оруулсан Auli‘i Cravalho ч төсөлд багтжээ.

2016 онд гарсан Моана анимейшнг Polynesian-ийн домгоос сэдэвлэн бүтээсэн ба Box Office-оос 665 сая гаруй ам.долларын ашиг олж, Оскарт нэр дэвшиж байсан билээ

 

#Мэдээ