Дэлхийн рекорд эзэмшдэг алдартнууд


Миау | YOLO.MN
2020-12-17

Гиннесийн номд бичигдсэн рекордуудын талаар уншиж судлах хэзээд сонирхолтой байдаг. Тэгвэл бидний шүтэн биширч, үлгэр дуурайл авдаг алдартнууд энэ номд бичигдсэн гэвэл бүр сонирхолтой байх болов уу. Ингээд энэ удаагийн нийтлэлээрээ бид дэлхийн рекордуудыг эзэмшдэг олны танил эрхмүүдийг танилцуулж байна.

1. ARIANA GRANDE

"Инстаграм сүлжээнд хамгийн олон дагагчтай эмэгтэй" гэх өргөмжлөлийг дуучин Ariana Grande эзэмшдэг. Тэрээр 2019 оны дөрөвдүгээр сард энэхүү амжилтын эзэн болохоос өмнө дуучин Selena Gomez уг рекордыг эзэмшдэг байжээ. Ariana одоогоор 210 гаруй сая дагагчидтай байна. Мөн тэрээр:

  • Billboard хөгжмийн жагсаалтад "Thank U, Next" дуугаараа нэг долоо хоногийн хугацаанд дуу нь хамгийн олон удаа тоглогдсон эмэгтэй уран бүтээлч;
  • Дуунууд нь хөгжмийн стрийминг үйлчилгээний Spotify сүлжээнд нэг жилийн дотор хамгийн олон удаа тоглогдсон эмэгтэй уран бүтээлчээр тодорч байв. Харин залуу дуучин Billie Eilish өнгөрсөн онд 6 тэрбум stream-тэйгээр уг жагсаалтыг тэргүүлэх болжээ. 

2. CRISTIANO RONALDO

Инстаграм сүлжээнд хамгийн олон дагагчтай эрэгтэйгээр алдарт тамирчин Cristiano Ronaldo тодорчээ. Одоогоор түүнийг 246 гаруй сая Инстаграмчид дагаж байна. 

Түүнээс олон дагагчтай ганцхан Инстаграм хаяг байдаг нь Инстаграмын өөрсдийнх нь хаяг билээ. @instagram хаяг өдгөө 382 сая дагагчтай байна. 

3. JUSTIN BIEBER

Дуучин Justin Bieber YouTube дээр хамгийн өндөр хандалттай хөгжмийн суваг болон анхны гурван тэрбум хандалттай хөгжмийн суваг зэрэг рекордын эзэн болж байжээ. 

Үүгээр ч зогсохгүй:

  • Billboard хөгжмийн чартыг таван цомгоороо тэргүүлсэн түүхэн дэх хамгийн залуу бие даасан уран бүтээлч;
  • Их Британийн сингл дууны жагсаалтын эхний гурван байрыг нэгэн зэрэг эзэлсэн рекордыг "Love Yourself", "Sorry", "What Do You Mean?" зэрэг уран бүтээлүүдээрээ авсан байна. Elvis Presley, The Beatles хамтлаг ч ингэж чадаагүй байдаг. 

4. MARTIN SCORSESE

Холливуудын домогт найруулагч Martin Scorsese одоогоор амьд яваа найруулагчдаас Оскарын төрөлд хамгийн олон удаа нэр дэвшсэн найруулагч гэх рекордыг эзэмшдэг байна. 

Тэрээр энэхүү рекордыг 2020 оны Академийн шагнал гардуулах ёслолд "The Irishman" киногоор "Шилдэг найруулга" төрөлд ес дэх удаагаа нэр дэвшсэнээр хүртсэн юм. 

5. BEYONCE

Поп дуучин Beyonce дараах амжилтуудыг эзэмшдэг. Үүнд: 

  • Грэмми шагнал гардуулах ёслолоос нэг жилд хамгийн олон шагнал хүртсэн эмэгтэй уран бүтээлч. /Beyonce 2010 онд Грэммийн зургаан төрөлд ялалт байгуулснаар уг амжилтын эзэн болсон бол хоёр жилийн дараа буюу 2012 онд дуучин Adele мөн зургаан төрөлд ялалт байгуулж, уг өргөмжлөлийг хамтран эзэмших болсон./;
  • MTV видео хөгжмийн шагнал гардуулах ёслолоос "Оны шилдэг клип" шагналд хамгийн олон удаа буюу долоон удаа нэр дэвшсэн уран бүтээлч;
  • Нөхөр Jay-Z-тэйгээ хамтдаа 46 Грэммийн шагналын эзэд болсноор гэр бүлээрээ /эхнэр, нөхөр/ хамгийн олон Грэммийн шагнал хүртсэн хосууд;  
  • Грэммийн шагналд 79 удаа нэр дэвшсэнээр тус наадамд хамгийн олон удаа нэр дэвшсэн эмэгтэй уран бүтээлчээр тус тодорсон байна. 

6. BTS

Сүүлийн үеийн залуус "BTS ... рекорд тогтоолоо" гэх өгүүлбэрийг уншаад нэг их гайхахаа больсон болов уу. Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй уг хамтлаг 2019 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр дуучин Halsey-тай хамтарсан "Boy With Luv" дуугаараа YouTube хуудсан дээр 24 цагийн дотор хамгийн өндөр хандалт авсан дуу хэмээх рекордын эзэд болж байв. 

Харин энэ оны наймдугаар сарын 22-ны өдөр англи хэл дээр дуулсан анхны дуу "Dynamite"-аараа 101 сая хандалтыг авснаар рекордоо шинэчилжээ. Үүнээс гадна:

  • Billboard-ийн шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсэн анхны Кпоп уран бүтээлчид;
  • TikTok сүлжээнд хамгийн богино хугацаанд 1 сая дагагчидтай болсон хуудас;
  • @BTS_twt хаягаараа Твиттер сүлжээнд хамгийн өндөр хандалт авсан хөгжмийн хамтлаг зэрэг рекордуудыг эзэмшдэг байна. 

7. SNOOP DOGG

Хип хоп хөгжмийн ертөнцөд томоохон байр суурийг эзэлдэг реппэр Snoop Dogg 2018 онд дэлхийн хамгийн их хэмжээтэй Paradise коктейлийг найруулсан эрхмийн нэгт багтсан. Тус коктейлийг хийхэд оролцсон эрхмүүд дунд реппэр Warren G ч мөн багтжээ. 

8. EMINEM

Өдгөөгөөс долоон жилийн өмнө реппэр Eminem "Rap God" дуугаараа "Хамгийн олон үгтэй хит дуу" хэмээх амжилтын эзэн болсон билээ. Уг дуу нь 6 минут 4 секундийн турш үргэлжлэх бөгөөд 1560 үгтэй аж. Уг дуун дээр тэрээр 15 секундэд л гэхэд 97 үгийг хэлдэг байна. 

Мөн тэрээр 2010 онд "Marshall Mathers Lp" (2000), "The Eminem Show" (2002), "Encore" (2004), "Curtain Call - The Hits" (2005), "Relapse" (2009), "Recovery" (2010) хэмээх цомгуудаараа АНУ-ын шилдэг цомгийн жагсаалтыг нийт зургаан удаа тэргүүлснээр "Хамгийн олон №1 цомог гаргасан соло уран бүтээлч" хэмээх өргөмжлөлийн эзэн болжээ. 

9. PHARRELL WILLIAMS

Мөнхийн залуу реппэр Pharrell Williams харин "Happy" дууныхаа клипээр "Хамгийн удаан хугацааны турш үргэлжилдэг клип" рекордыг эзэмшдэг. 

"Happy" дууны клипэнд олон алдартнууд тоглодог бөгөөд 4 гаруй минут үргэлжлэх дууг 360 гаруй удаа дахин тоглуулснаар бүтэн 24 цагийн турш үргэлжлэх энэхүү клип маань бүтжээ. 

Клипэнд хөтлөгч Jimmy Kimmel, дуучин Jamie Fox, жүжигчин Miranda Cosgrove, реппэр Taylor the Creator зэрэг алдартнууд оролцсон байна. 

10. VIN DIESEL

Жүжигчин Vin Diesel-ийн найз Paul Walker-ийгаа дурсан санасан нийтлэл нь Фэйсбүүк сүлжээнд дэх хамгийн олон like-тай нийтлэл /post/ болсон байдаг. Өөрөөр хэлбэл 2013 оны арванхоёрдугаар сард талийгаач Paul Walker-тай авахуулсан зургаа дараах тайлбарын хамт нийтэлсэн нийтлэл нь 7,9 сая like хүлээн авжээ.

Тэрээр бичихдээ: 

- "Түүнийг нас барсан тухай мэдээг дуулаад шуудхан л Калифорни руу нисээд, онгоцноос буумагцаа ээжийнх нь гэр лүү очсон юм.

Гэр бүлийнхэнд нь миний тусламж дэмжлэг хэрэгтэй байх гэж бодож очсон ч яг үнэндээ надад л тэр дэмжлэг хэрэгтэй байсан.

Paul-ийн ээж намайг тэврээд "Намайг уучлаарай" гэхэд нь "Уучлаарай гэнэ ээ? Та л хүүгээ алдсан хүн шүү дээ" гэтэл тэр "Тийм ээ, гэхдээ чи биеийнхээ талыг алдчихлаа шүү дээ" гэж билээ" хэмээжээ. 

Эх сурвалж: Insider

#Сонин хачин #Гиннес #Амжилт