Kendrick Lamar-ийн дуунд хайртай хүн бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-04-03

Нийтлэлийн өмнөх дугаараар бид дуучин, жүжигчин, ая зохиогч Harry Styles-ийн талаар болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад реппер, ая зохиогч, дууны продюсер, кино найруулагч Kendrick Lamar-ийг онцолж байна.

Түүний жинхэнэ нэрийг Kendrick Lamar Duckworth гэдэг.

Тэрээр онц сурлагатан бөгөөд үлгэр, жишээ оюутан байсан.

Тэр Христийн шашинтай бөгөөд 2013 онд нэгэн тоглолтынхоо үеэр Христийн шашны тухай дууны үг байнга бичдэг гэдгээ хэлсэн.

Түүний зарим дууны далд утга:

Humble.

Дуучин уг дуугаараа дамжуулан өөрийн ололт амжилт, алдар нэр, түүнд хүрсэн замаа бусдад хэт сайрхахгүй байхыг уриалжээ. 

All The Stars ft. SZA

Хайр гэдэг эрхэлж, нялуурах биш, хайртай хүнийхээ дотоод ертөнцийг ойлгох гэдгийг энэхүү дуугаараа илэрхийлсэн байна.

Pray For Me ft. The Weeknd

Pray For Me дуу нь Marvel Studio-ийн “Black Panther” киноны дуу бөгөөд дуучин 

“Who gon’ pray for me?

Take my pain for me

Save my soul for me?

‘Cause I’m alone, you see” гэх дууны үгээрээ цөхрөнгөө барсан баатрыг илтгэж буй аж.

DNA.

Дуучин The New York Style Magazine-д өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр “Сүүлийн хэдэн сарын хугацаанд бүх зүйл ямар замбараагүй болсныг би одоо ч бодсоор байна. Яг одоо миний анхаарч байгаа зүйл бол өсөж, төрсөн нутагтаа очих. Бас дэлхийн өнцөг булан бүрд байгаа нийгэмлэг, бүлэг хүмүүстэй уулзах” хэмээн хэлжээ. 

Bitch, Don’t Kill My Vibe

Уг дууг дуучин Lady Gaga-д зориулсан байх гэж олон хүн таамагладаг. Kendrick Lamar Complex сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр “Бид болздог байсан. Гэтэл бидний харилцаа бизнес уулзалт шиг болсон. Энэ бүхэн цаанаасаа болох ёстой бурхны төлөвлөгөө байсан байж магадгүй ч бидний дунд онцгой зүйл байгаа гэдгийг би мэддэг учраас надад тийм хэцүү биш” гэжээ. Хожим нь Lady Gaga “The LG Mix” нэртэй шоуны өмнө “Би чиний сэтгэлийг үгүйсгэсэндээ харамсаж байна. Тиймээс энэ чиний хэзээ ч сонсож байгаагүй дуу байх болно” хэмээн хэлсэн байдаг.

Эх сурвалж: songmeaningsandfacts.com, songfacts.com

#Дуу хөгжим