Дуучин, ая зохиогч Jake Miller Jungkook-тэй ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ


Х.Даваахүү | YOLO.MN
2023-03-10

Гуравдугаар сарын 6-нд Америкийн алдарт дуучин, ая зохиогч Jake Miller өөрийн твиттер хуудаснаа "Би шинэ дуунуудынхаа нэгд BTS-ийн Jungkook-тай хамтрахыг хүсэж байгаа ч яаж холбогдохоо мэдэхгүй байна" гэж бичжээ. Дараа нь тэр BTS-ийн албан ёсны Twitter хаягийг тэмдэглэж, хүмүүсийн анхаарлыг татсан байна. 

Энэ нь Jake Miller V Live-ынхаа үеэр "The GIrl That's Underneath" дуун дээр Jungkook-ийн бүжиглэж буй бичлэгийг сэтгэл догдлон дахин жиргэсний дараахан болсон юм. Jungkook Jake Miller-ийн саналыг анзаарсан эсэх нь тодорхойгүй байгаа ч хоёр уран бүтээлчийн шууд бус харилцаанд нетизенчүүд баярлаж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: allkpop 

 

#Оддын тухай