Сурагчид маргааш хичээллэнэ


Сондор | YOLO.MN
2023-03-03

Ерөнхий боловсролын сурагчид маргааш буюу гуравдугаар сарын 4-ний бямба гарагт нөхөж хичээллэнэ.

Тодруулбал, тэд Цагаан сарын битүүний өдөр буюу 2023 оны 2-р сарын 20-ны даваа гарагийн хичээлийг хоёрдугаар сарын 18-ны бямба гарагт нөхөж хичээллэсэн.

Харин хоёрдугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг энэ бямба гарагт буюу гуравдугаар сарын 4-ний өдөр нөхөж хичээллүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

#Мэдээ