Нойр чинь хүрэхгүй байгаа бол анхаарлаа хандуулаарай


YOLO.mn | YOLO.MN
2023-03-03

Заримдаа шөнө болохоор хүн болгонд дэггүйтмээр ч юм шиг, эсвэл ямар нэгэн зүйл хийхгүй л бол тайван байж чадахгүй үе тохиолддог л биз. Тэгвэл чамд дуулгах таатай мэдээ байна. Юнителийн 14-23 насны залууст зориулсан шөнийн дата багцаа идэвхжүүлээд хийж болох олон олон сонирхолтой аргуудаас хуваалцъя. 

1. Датагаа идэвхжүүлээд Шөнөжин LIVE хийгээд үзэхүү? 

За шөнө унтдаггүй шувуухайнууд жаахан хов базаад LIVE хийнгээ үүр цайлгаад үзвэл ямрав? Хэн нэгэнтэй илэн далангүй яриа өрнүүлж, төрөл бүрийн асуултанд хариулах ч сонирхолтой шүү. Шөнө дунд болоход чиний лайвыг хэдэн хүн үзэж байгаа нь чухал биш ээ хэн хамт байгаа нь л чухал шүү. Хэрвээ чи ганцаардаж байвал, эсвэл аз жаргалтай мөчүүдээ бусадтай хуваалцмаар байвал 1484 руу “Шөнө” гэж илгээн дата багцаа идэвхжүүлээд шөнөжин лайв хийгээд хэн нэгэнтэй ярилцаад үзээрэй. 

2. Шөнийн дата ашиглаад хязгааргүй хурдаар тоглоом тоглоорой. 

Ер нь зүгээр бодоод үз дээ. Өглөө 8 цагт босоод “squad”-аараа match дарна гэхээр сонин байгаа биз. Өглөө тоглохоос илүүтэй орой тоглох нь rank нэмэх боломж их байдаг гэдгийг эрдэмтэд батлаагүй ч gamer бид батална. Ямар ч хурдны хязгааргүй тоглоом тоглоно гэдэг зүгээр л жаргал. Шөнийн дататай байхад гацалтыг мартахад болно. Гэхдээ нэг зөвлөгөө хүргэхэд шөнөөр тоглоом тоглож байгаа бол iPhone болон Android утсан дээрх “nightshift mode”-ыг аль болох асаахыг хичээж байгаарай. Энэ нь шөнө дунд хэт хурц гэрлээс нүдийг чинь хамгаалж, илүү зөөлхөн гэрэлтэй болгодог юм шүү. Аав ээж нь унтахдаа Wifi төхөөрөмжөө унтраагаад унтдаг бол зүгээр дээ чамд шөнийн дата байгаа гэдгийг санаарай. 

3. Шөнө хайраа илчлэхэд бүтэх магадлал 99,9% 

Крашруугаа өдөр бичсэн чатаас орой бичсэн чат чинь нэг л давгүй яваад байгаа юм шиг санагдаж байна уу? Энэ чинь л шөнийн ид шид юм шүү. Краш чинь шөнө зөвхөн чиний бичсэн чатад анхаарлаа хандуулж, бүрэн дүүрэн хариу өгөөд байгаа биз дээ. Чиний краш өдөр бол хичээлээ хийх, гэрээ цэвэрлэх, зурагт үзэх, сериал эхлүүлэх, өөрийнхөө крашруу чат бичих гээд олон ажил дундуур чиний чатыг төдийлөн уншихгүй. Харин шөнө хамгийн тохиромжтой цаг гэдгийг нөхөрсөгөөр зөвлөж байна. Үгүй ядаж Ubrand-ын дугаартай  зүрхний андтайгаа шавайгаа ханатал хов жив ярилцахгүй юу дөө. 

4. Энэ хорвоогийн хосгүй сайхан хөгжим шөнө л төрдөгдөө... 

Зээ хөгжим үгүйсэн бол аз жаргал, баяр хөөр ч мөн үгүйсэн билээ гэж нэг алдартай хүн хэлсэн байдаг боловч нэрийг нь санахгүй байна. Бараг Күнз хэлсэн ч билүү дээ. Бидэнд чинь өдөр ийш тийшээ явах, ганцаараа байхад, төвлөрөхөд, эсвэл зүгээр л гоё “vibe” авахад playlist гэж зүйл хэрэг болдог. Гэхдээ байнга сонсдог дуунуудаасаа уйдаад, шинэ гоё дуу playlist-дээ нэммээр байгаа ч олохгүй л явна уу. Тэгвэл гоё дуу олох хамгийн тохиромжтой үе чинь өнөөх л нэг шөнө шүү анд минь. Сонирхолд чинь тааруулаад маш гоё дуу санал болгодог апп-уудаас санал болговол Soundcloud, Spotify хоёрыг дурдахгүй өнгөрч үл болно. Гэснээс шөнөөр онгод чинь ороод дуу зохиох мэдрэмж чинь гэгэлзээд байвал датагаа асаа. Youtube рүүгээ ороод How to make a song гээд л хайхад хэдэн мянган санаанууд орж ирэх болно.  

5. Датагаа ашиглаад дижитал цэвэрлэгээ хийгээрэй. 

Шөнийн цагаар хогоо цэвэрлэх ч тун сайхан арга шүү. Энэ нь зүгээр гэрт чинь байгаа хог биш шүү. Утсанд чинь өдөрт хэдэн зуугаараа ирдэг хэрэгтэй хэрэггүй notification, олон арван хэзээ бүртгүүлснээ ч мартсан вебсайтуудаас ирдэг мейлүүдийг хоморголон устгахад шөнийн цаг тохиромжтой биз ээ. 

 Ирсэн олон арван имейлрүүгээ орж unsubscribe товч дарах ч сайхан мэдрэмж шүү. SUBSCRIBE товч хамгийн томоор байдаг ч unsubscribe товч нь жижигхэн байдаг нь шударга бус тээ? Эсвэл утасныхаа Screenshot альбомыг цэвэрлэж ч болох юм. Хэзээ ч авах нь мэдэгдэхгүй баахан онлайн шопын бараа, хэзээ ч хуулж бичихгүй лекцүүд, маш муу зурагчин найзын чинь авсан сарнисан олон зургууд гээд устгах ёстой олон зүйлс “gallery” хэсэгт чинь бий шүү. Утасныхаа багтаамжийг нэг суллаж, хэрэгтэй хэрэггүй хогоосоо салах ажлыг шөнө л хийхэд тохиромжтой. 

Эцэст нь дуулгахад Ubrand-тэй үргэлж хамт байгаарай чиний орон зайг бүрэн дүүрэн нөхөж өгөх Шөнийн дата урамшуулалдаа идэвхтэй хамрагдаарай guys. Яг одоо багцын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дар. 

 Харин U brand-ын хэрэглэгч чи багцаа идэвхжүүлэхийг хүсвэл ердөө 1484 дугаарт “shunu” гэж бичээд илгээхэд л болоо. За тэгээд амжилт. 

#Мэдээ