Монгол оюутан Солонгосын шүдний техникчийн улсын шалгалтад тэнцсэнийг Солонгосын сайт онцлов


О.Хандмаа | YOLO.MN
2022-12-28
Гэрэл зургийн эх сурвалж: news1.kr

БНСУ-ын Хойд Кёнсан мужийн Гимчон их сургуулийн монгол оюутан Д.Номин-Эрдэнэ шүдний техникчийн улсын шалгалтад тэнцсэн талаар арванхоёрдугаар сарын 23-нд тус улсын  news1 뉴스 мэдээллийн сайт онцлон мэдээлжээ.

Шүдний эмчийн улсын шалгалтад тэнцэх нь маш амаргүй даваа бөгөөд шалгуулагчаас шүд, амны хөндий, шүдний протез, гажиг заслын зэрэг мэргэжлийн мэдлэг, өндөр ур чадвар шаарддаг.

2019 онд Гимчон их сургуульд элссэн тэрбээр солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад хамгийн өндөр оноо (6-р түвшин)-г авчээ.

Д.Номин-Эрдэнэ “Би Солонгосын шүдний клиникийн салбарт туршлага хуримтлуулж, дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник, технологиос суралцаж, мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцан ирээдүйд Монголдоо иргэдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахын төлөө ажиллахыг хүсэж байна” гэжээ.

Эх сурвалж: news1.kr

#Мэдээ