Dreamers' Day: Сантагийн адал явдал киног толилуулна


YOLO.mn | YOLO.MN
2022-12-08

Улаанбаатар хотын Аллианс Франсез (Монгол-Францын төв) нь 2005 оны 1-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба Монгол дахь төрийн бус байгууллага билээ.

Аллианс Франсез нь Франц болон франц хэлтэн орнуудын соёлыг Монголд түгээн дэлгэрүүлэхээр зорин ажилладаг бөгөөд сар бүр манай төвөөс соёлын олон үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Мөн нийслэлд жил болгон зохион байгууллагддаг кино наадам болон фестиваль, төрөл бүрийн соёлын төслүүд дээр дангаар болон хамтран зохион байгуулгчаар ажилласаар ирсэн бөгөөд залуучуудад зориулсан олон төрлийн соёлын үйл ажиллагаануудыг явуулдаг. Үүний нэг нь алтан хальс холбоотой хамтран зохион байгуулдаг “Un film Français à Dreamers’ Day” буюу франц кинонуудыг сар бүр монгол хадмал орчуулгатайгаар үнэ төлбөргүй гаргадаг.  

Сар тутмын соёлын хөтөлбөрийн хүрээнд арванхоёрдугаар сарын 24-ны өдөр Монгол-Францын төв, “Алтан хальс” холбоотой хамтран зул сарын баярыг тохиолдуулан “Сантагийн адал явдал” киног та бүхэнд үнэ төлбөргүй хүргэх гэж байна. 

Энэхүү кинонд Сантагийн 92.000 элф нэгэн зэрэг өвдөж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа мянга мянган хүүхдийн бэлгийг хэрхэн бэлдэх талаар асуудал үүснэ.

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 24-ны өдөр Тэнгис кино театрын 4 дүгээр танхимд  16:00 цагаас эхлэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

#Хаана, юу болох вэ?