Дэлхийн хүн ам 8 ТЭРБУМ хүрлээ


Б.Ирээдүй | YOLO.MN
2022-11-15

Дэлхийн хүн ам өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 15-д 8 тэрбумд хүрлээ. 2010 онд 7 тэрбум хүрснээс хойш ийнхүү 12 жилийн дараа дахин нэг тэрбумаар нэмэгдэж байна.

Дэлхийн хүн ам 1804 онд 1 тэрбум хүрсэн. Түүнээс хойш

  • 2 тэрбум: 1930
  • 3 тэрбум: 1960
  • 4 тэрбум: 1974
  • 5 тэрбум: 1987
  • 6 тэрбум: 1998
  • 7 тэрбум: 2010
  • 8 тэрбум: 2022
  • 9 тэрбум: 2037 онд хүрэх төлөвтэй
  • 10 тэрбум: 2058 онд хүрэх төлөвтэй

2 тэрбум хүрэхийн тулд 126 жил, 3 тэрбум хүрэхэд 30 жил, 4 тэрбум хүрэхэд 14 жил, 5 тэрбум хүрэхэд 13 жил, 6 тэрбум хүрэхэд 11 жил, 7 тэрбум хүрэхэд 12 жил, 8 тэрбум хүрэхэд 12 жил зарцуулжээ.

Энэ тооноос харахад дэлхийн амын өсөлтийн хурд 5 тэрбум хүрснээс хойш удааширсан байна. Дэлхийн хүн ам

  • 2025 онд 8.18
  • 2030 онд 8.54
  • 2035 онд 8.88
  • 2040 онд 9.19
  • 2045 онд 9.48
  • 2050 онд 9.73 тэрбум хүрэх төлөвтэй байна.

Дэлхийн хамгийн их хүн амтай орон бол 1 452 573 000 хүн амтай Хятад улс. Харин Энэтхэг улс тэднээс ердөө 300 мянгаар бага хүн амтай байна.

Дэлхийн хүн ам 8 тэрбум хүрсэнтэй холбоотой сонирхолтой тоо баримтыг хүргэе.

  • Хүн төрөлхтний дундаж өндөр 1.65 метр. Тэгвэл найман тэрбум хүн уртааш хэвтвэл 13.2 сая км болох аж. Энэ нь дэлхий болон сар хоорондын зайг (384 400 км) 34 нугалсантай ижил юм.
  • Хүний зүрх минутад дунжаар 80 удаа цохилдог бол дэлхий даяар минутад дунджаар 250 хүүхэд төрдөг.
  • Бид өдөр тутамдаа 7.26 тэрбум гар утас, 1.4 тэрбум машин ашиглаж 7100 гаруй хэлээр ярьж 10 мянга орчим өөр шашны урсгалыг дагаж 210 улсын нэр дээр 2.3 тэрбум байшинд амьдарч байна. Бидний 5.2 сая нь ам.долларын саятан бол 3311 тэрбумтан. Гэвч бидний 1.8 тэрбум нь ядуу гэж тооцогддог бол 828 сая нь өлсгөлөнд нэрвэгджээ.
  • Дэлхий даяар 8.7 тэрбум төрөл зүйлийн амьтад байдаг бид 2035 он гэхэд олж илрүүлсэн төрөл зүйлийнхээ тооноос давна.

Эх сурвалж: Worldometers

#Мэдээ