"Youth Opportunities International Summit" тэтгэлгийн олон улсын арга хэмжээг зохион байгуулна


Б.Дариа | YOLO.MN
2022-10-14

Монгол улс дахь төлөөлөгчийн газар Youth Opportunities International Summit (YOIS-2022) олон улсын чуулганыг албан ёсны эрхтэйгээр гурав дах удаагаа гадаад, дотоодын мэргэжилтэнгүүдийг урин зохион байгуулах гэж байна.

"Youth Opportunities" платформ нь богино болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүдийн дэлхийн хамгийн том мэдээлэлийн сан ба боломжийг хүн бүрт эрх тэгш хүргэх зорилготой нийт 115 орны төлөөлөгчтэй олон улсын байгууллага юм.

ЧУУЛГАНЫ ЗОРИЛГО:

Залуучуудад олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хайх, хэрхэн хамрагдах, бэлдэхэд анхаарах зүйлс зэрэг нэгдсэн мэдээллийг нэг дор хүргэх зорилготой 500+ оролцогчдын цугларах бүх насныханд нээлттэй арга хэмжээ юм.

YOIS2022-д оролцсоноор:

  • Гадаад, дотоодын урт болон богино хугацааны тэтгэлэгүүдийн мэдээллийг авах;
  • Тэтгэлэгт хөтөлбөрт ямар стратегиар бэлдэх хэрэгтэйг, анхаарах зүйлс нь юу байдаг талаар зөвлөгөөг олон талт эх үүсвэрээс сонсож суралцах;
  • Тэтгэлэгт хөтөлбөрт шаардлагатай үндсэн материалуудыг хэрхэн бэлдэх онлайн СУРГАЛТ-уудад хамрагдах
  • Олон улсын байгууллага, гишүүнчлэл бүхий клубуудын мэдээлэлийг нэг дор авах
  • СУПЕР шагнал 11 сард зохион байгуулагдах залуучуудын богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт НЭГ азтан оролцох эрхийн эзэн болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

#Мэдээ