Son Yejin, Hyun Bin нар хүүхэдтэй болж буйгаа зарлалаа


Б.Дариа | YOLO.MN
2022-06-27

Өмнөд Солонгосын алдартай хосуудын нэг жүжигчин Son Yejin, Hyun Bin нар хүүхэдтэй болж буй тухайгаа зарлажээ. Тодруулбал өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны өдөр Son Yejin Instagram хаягтаа ийн нийтэлжээ.

"Бүгдээрээ сайн сууцгааж байна уу?

Би сайн байгаа.

Өнөөдөр би тун баяртай мэдээг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.

Бидэнд шинэ амьдрал ирлээ..

Бага зэрэг сандарсан хэвээр байгаа ч өдөр бүр санаа зовж, догдолж, биедээ өөрчлөлт орж байгааг мэдэрч байна.

Маш болгоомжтой хандахыг хүссэн болохоор ойр дотныхондоо ч хэлээгүй байлаа.

Оройтохоос нь өмнө энэ мэдээг бидэнтэй адил хүлээж байсан фенүүд, танилуудтайгаа хуваалцаж байна.

Бидэнд ирсэн үнэ цэнтэй бэлгийг, амьдралаа бид хамгаалах болно.

Та бүхэн ч бас амьдралдаа үнэ цэнтэй зүйлээ хамгаалж, эрүүл саруул байна гэдэгт итгэж байна.

Аз жаргалтай байгаарай"

Хосууддаа баяр хүргэе.

Эх сурвалж: Soompi

#Кино урлаг