Оюутнууд санхүүжилт босгож боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна


YOLO.mn | YOLO.MN
2022-05-23

Зургаан их дээд сургуульд салбартай THANKS STUDENT клуб 2022 онд нийгмийн хариуцлагын хүрээнд ухаалаг боловсролын системийг дэмжих “ГАРАА” төслийг “Тэгш гараанаас хамтдаа” уриан дор хэрэгжүүлж байна.

“ГАРАА” төслийн гол зорилго нь алслагдмал сумын сургуулиудын сургалтын орчныг мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн тусламжтай бүрдүүлэх, сурагчдад технологийн мэдлэг олгож, сургалтын агуулга, чанарыг сайжруулах, уламжлалт сурах бичигтэй хослуулан төрөл бүрийн мультимедиа, интерактив контент ашиглах, анги танхимд сурагч төвтэй сургалт явагдах, мэдээллийн технологид суурилсан сургалтад үе шаттай шилжих эхлэлийг тавих юм.

Thanks student клубийн оюутан залуус төслийн сонгон шалгаруулалтын удирдамжийг Боловсрол Шинжлэх Ухааны Яамтай хамтран 365 сумын Ерөнхий Боловсролын Сургууль руу хүргүүлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар 90 гаруй сумаас шаардлагын дагуу материалаа ирүүлээд байгаа юм байна. 

Тэд өнгөрсөн хугацаанд сагсан бөмбөгийн бооцоот тэмцээн, уран илтгэлийн тэмцээн зохион байгуулж, даавуун тор оёж заран төслийн санхүүжилтаа өөрсдөө босгож байгаа бөгөөд төлөвлөсөн хамгийн том ажил буюу “Гараа” хувь хүний хөгжлийн лекц, арга хэмжээ нь тавдугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Улаанбаатар Чуулга-т зохион байгуулахаар товложээ. Тус үйл ажиллагаанд салбар салбарын манлайлагч илтгэгчид ирж сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх бөгөөд ирсэн оюутан залуус дараах 7 байгууллагаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичигтэй болж сурагчдын сургалтын орчинд хөрөнгө оруулалт хийх юм. 

  • Ariuka’s brown permanent makeup 30%
  • Annexa beauty salon 30%
  • Ихэр бээлий клуб 20%
  • MGL power gym 20%
  • So education center 15%
  •  Эрдмийн гүүр 15%
  • T bon 10%-ийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичигтэй болно.

Мөн хөтлөгчөөр М.Баяржаргал /comedian Баяраа/

Дэлгэрэнгүй мэдээлэл 99162062-с аваарай. 

#Мэдээ