“МӨРӨӨДӨЛД ХҮРЭХ ЗАМ-3” энэ НЯМ гарагт болно


YOLO.mn | YOLO.MN
2018-04-02

“МӨРӨӨДӨЛД ХҮРЭХ ЗАМ-3” үйл ажиллагаагаар дамжуулж өнөөгийн нийгэмд ихэнх хүүхэд залуус амьжиргааны түвшнөөсөө хамаарч чанартай боловсрол, шинэ мэдээ, мэдээлэл, цаашлаад өөрсдийгөө бүтээж авьяас чадвараа хөгжүүлэхэд саад бэрхшээлтэй байгаа дээр тулгуурлаж Монголын нийгмийн бүх хүүхэд залууст шинэ санаа санаачилгыг дэвшүүлж, гадаадын улс орнуудад тэтгэлэгтэй суралцах шинэ соргог мэдээ мэдээллийг олгох талаар чухал зөвлөгөө өгөхийн хажуугаар хүүхэд залуусын дотоод потенциалыг бадрааж шинэ хүрээлэлтэй болгохыг зорьж байгаа аж.

Илтгэгчид: 

1. МУГЖ, Шинэ Үе продакшний захирал Н. Ариунболд (Бооёо)
2. “AIM4R”-ийн “STAGE Assassins Studio” –ийн захирал Э.Батзориг
3. Дэлхийн Банкны Зөвлөх Г.Энхболор 
4. “Miss World 2017” тэмцээний оролцогч Ц.Энхжин
5. “Шар Айраг” хамтлагийн ахлагч, “Яг түүн шиг”-ийн оролцогч, Улс төрч Г.Ганхүү
6. МУИС-ийн ХШИУС-ийн дэд профессор, Монголын мэдээллийн технологийн консорциумын ерөнхийлөгч Ч.Лодойравсал 

“Мөрөөдөлд хүрэх зам 3”-ын онцлог, давуу тал:
Улаанбаатар хотод зохион байгуулагддаг бусад арга хэмжээнүүдээс бид илүү сонирхолтой үйл ажиллагаанууд хийх болно. Үүнд:

1. Дуудлага худалдааны хэсэг
2. Одоогоор идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж буй сургалтын төвүүдийн мэдээллийн хэсэг 
3. Номын худалдаа ба солилцоо
4. COVER дуучид болон уран бүтээлчид
5. Санал хүсэлт, асуултын хэсэг
6. “Мөрөөдөлд хүрэх зам” өдөрлөгийн худалдааны хэсэг
7. 6-н салбарыг тэргүүлэгч илтгэгчдийн сонирхолтой лекц
8. Сонирхолтой бичлэгүүд үзэх
9. Зөвлөгөөний цаг
10. Хөгжөөнт тоглоомууд

Хамрах хүрээ:
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, GAP year авсан болон их дээд сургуулийн оюутан залуус мөн тэдний эцэг эх нь хүрэлцэн ирэх боломжтой юм.

Хамтарч ажиллах байгууллагууд:

- Startup Co-Working Space
- Universal сургалтын төв
- 8х100 Сургалтын Төв
- Хувь хүний хөгжлийн Франклин клуб
- Render LLC
- Story Hub
- Day Trade LLC
- International Cooperation of Mongolia and Australia
- Work central Mongolia
- Internom
- Poppy Bakery 

Байршил: Тусгаар Тогтнолын Ордны Их Танхим 

Хугацаа: 2018 оны 04 дүгээр сарын 08-ны 11:00-16:00

ТАСАЛБАР худалдаалах цэг:

1. Төв шуудангийн хажууд байрлах “Express” Цамхагын 5-н давхарт байрлах “Universal Сургалтын төв“
2. Их дэлгүүр болон Сансарын Wendy Bakery-ын касс
3. Улаанбаатар Элит ОУ дунд сургууль (Холбогдох дугаар: 96728888)
4. 120-н мянгат дахь “Coffee Teria MN”-ийн касс
5. Grand Plaza-ын 2 давхарт байрлах “COTON” хувцасны дэлгүүрийн касс

Тасалбарын үнэ: 20000 MNT

Хэрвээ та онлайнаар бүртгүүлж, дансаар мөнгөө шилжүүлэх хүсэлтэй байгаа бол тус анкетыг бөглөнө үү.

Холбогдох: 

И-мейл: muruuduldhurehzam@gmail.com
Facebook Хуудac: Мөрөөдөлд xүрэх зам – road to dream

#Education #Event