Мөрөөдлийнхөө төлөө ТУЛТАЛ тэмцэхэд чинь туслах зургаан кино


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2021-12-17

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хийх ёстой олон зүйл байгаа ч гацаанд орчихсон юм шиг юу ч хиймээргүй санагдаж байна уу? Тэгвэл энэ үед чамд урам зориг бэлэглэж чадахуйц зургаан киног дараах нийтлэлээрээ санал болгож байна. 


1. DEAD POETS SOCIETY (1989)

IMDb үнэлгээ: 8.1 / 10

Төрөл: Инээдэм, уянгын

Үргэлжлэх хугацаа:128 минут

John Keating яруу найрагт дуртай, шинэлэг арга барилтай англи хэлний багш. Тэрээр сургуулийн хахир, хатуу дүрмийг эсэргүүцэн сурагчдадаа хэрхэн урам зориг, хүсэл тэмүүлэл өгч байгааг уг киноноос хүлээн авч үзээрэй.

1989 оны есдүгээр сарын 22-нд нээлтээ хийн дэлхийн хэмжээнд 235 сая ам.долларын ашиг орлогыг олсноор тухайн үедээ “Хамгийн өндөр орлоготой кино” жагсаалтын тавдугаар байранд бичигдэж байжээ.


2. THE PURSUIT OF HAPPYNESS (2006)

IMDb үнэлгээ: 8/ 10

Төрөл: Уянгын, намтарчилсан

Үргэлжлэх хугацаа: 117 минут

“The Pursuit Of Happyness” нь Chris Gardner-ийн бодит амьдралаас сэдэвлэсэн намтарчилсан бүтээл юм. Тэрээр орон гэргүй, метронд хоног төрүүлдэг хоосон амьдралаас саятан болж чадсан нэгэн. Өөрт олдсон сурах боломж бололцоог алдалгүй ашиглаж эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдагч, цаашлаад санхүүгийн мэргэжилтэн болж буй гайхалтай түүхийг өгүүлэх кино юм. Уг кинонд тууштай байдал хүнийг амжилтад хүргэдэг гэдгийг тодоор харуулдаг. Тиймээс уншигч та бүхэн шантарсан үедээ уг киног үзээрэй.

2006 оны арванхоёрдугаар сарын 15-нд нээлтээ хийж дотооддоо 163.5 сая ам долларын ашиг орлого олж, Капри шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг кино” номинацид ялалт байгуулж байжээ.


3. GOOD WILL HUNTING (1997)

IMDb үнэлгээ: 8.3/ 10

Төрөл: Хайр дурлал, уянгын

Үргэлжлэх хугацаа: 126 минут

Уг кинонд Will Hunting гэх 20 настай, түрэмгийн зан араншинтай залуугийн хичээл зүтгэлийн талаар өгүүлдэг. Хичээвэл болохгүй зүйл үгүй гэдгийг уг бүтээл тун гайхалтайгаар харуулдаг. Зорилгынхоо төлөө тэмцэх замд чинь дийлшгүй мэт асуудал гарч ирэн гацалтад орсон бол энэхүү киног заавал үзэн урам зориг аваарай.

Уг кино нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 272 мянган ам.долларын ашиг олж, Оскарын наадамд “Шилдэг туслах дүр”, “Шилдэг зохиол” гэсэн хоёр төрөлд ялалт байгуулж байсан аж.


4. SCHOOL ROCK (2003)

IMDb үнэлгээ: 7.1/ 10

Төрөл: Инээдэм, хөгжим

Үргэлжлэх хугацаа: 109 минут

Dewey Finn бол хөгжимд галзууртлаа дурласан ч үнэхээрийн азгүй нэгэн. Тэрээр аргагүйн эрхэнд тунчиг хатуу журамтай бага сургуулийн хамгийн сахилга баттай ангийн багш болох нь тэр. Гэвч Dewey-д нам гүм, сахилга баттай байдал таалагдсангүй. Ийнхүү тэрээр хөгжимд галзууртлаа дурласан сэтгэлээрээ ангийнхаа томоотой сурагчдыг жинхэнэ рок жаалууд болгох аж. Олон цаг хичээл хийж ядарсан үедээ түр завсарлан уг киног үзэж, эрч хүчээ дүүргээрэй.

2003 оны аравдугаар сарын 3-нд нээлтээ хийж, дэлхийн хэмжээнд 131 сая ам.долларын ашиг олсон байна. 2004 оны кино урлагийн наадмуудын 23 номинацид нэр дэвшсэнээс найман төрөлд нь ялалт байгуулжээ.


5. FREEDOM WRITERS (2007)

IMDb үнэлгээ: 7.6/ 10

Төрөл: Намтарчилсан, гэмт хэрэг, уянгын

Үргэлжлэх хугацаа: 122 минут

2007 онд гарсан даруйдаа олны анхаарлын төвд орсон уг бүтээл нь өвөрмөц арга барилаараа амжилтад хүрсэн Erin Gruwell хэмээх багш бүсгүйн түүх юм. Уг кинонд тааруу сурдаг байсан ч сэтгэл шулуудан хичээж эхлэхэд үр дүн гардгийг харуулдаг. Тиймээс уншигч та цаг зав гарган уг киног заавал үзээрэй.

Нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 9.4 сая ам.долларын ашиг олж, "Night at the Museum", "The Pursuit of Happyness", "Children of Men" зэрэг киноны араас жагсах шилдэг уран бүтээл болжээ.


6. STAND AND DELIVER (1988)

IMDb үнэлгээ: 7.3/ 10

Төрөл: Намтарчилсан, уянгын

Үргэлжлэх хугацаа: 103 минут

“Stand and Deliver” нь Jamie Escalante багшийн бодит түүхийг өгүүлэх намтарчилсан бүтээл юм. Jamie Escalante ажлаасаа гарч байгаа алдартай сургуулийн багш. Гэвч тэрээр дүнгээс илүүтэйгээр хувь хүний сахилга батыг эрхэмлэдэг. Ажилласан хоёрхон жилийн хугацаандаа сурагчдаа гайхалтай амжилтад хүргэдэг. Уг кинонд боломж үргэлж байдгийг харуулдаг. Урам зориг дутсан үедээ уг киног үзээрэй.

1988 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр нээлтээ хийн дэлхийн хэмжээнд 13.9 сая ам долларын ашиг олсон ба тухайн жилийнхээ Оскарын наадмын “Шилдэг эрэгтэй дүр” номинацид ялалт байгуулжээ.

Эх сурвалж: I-STUDENT global

#Боловсрол #Кино урлаг #Хичээл