Удаан хүлээлгэсэн “Dune” киноны АЛБАН ЁСНЫ трэйлэр цацагдлаа


Миау | YOLO.MN
2021-07-23

Кино сонирхогч залуусыг олон сарын турш хүлээлгэсэн шинжлэх ухааны уран зөгнөлт “Dune” киноны албан ёсны трэйлэр цацагдлаа.

Зохиолч Frank Herbert-ийн 1965 онд хэвлэлтэд гаргасан “Dune” зохиолыг ахин дэлгэцийн бүтээл болгон гаргах тухай мэдээлэл одоогоос таван жилийн өмнө гарч, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлтээ хийхээр товлож байсан. Гэсэн хэдий ч кино урлагийн салбар дахь бусад шинэхэн бүтээлүүдийн адилаар цар тахлын улмаас нээлтийн хугацаа нь хойшлоод байсан билээ.

Timothee Chalamet, Zendaya, Jason Momoa, Gurney Halleck, Elizabeth Woodville зэрэг кино урлагийн ертөнцөд өөрсдийн ур чадварыг аль хэдийнэ харуулсан алдартай, чадварлаг жүжигчдээр багаа бүрдүүлсэн уг кино ирэх аравдугаар сарын 22-нд видео стрийминг үйлчилгээний HBO MAX платформ дээр байршихаар болсон байна. 

Ердөө хагас өдрийн өмнө “Warner Bros” киностудийн YouTube сувагт байршсан ч 2,4 сая үзэгчдэд хүрч, тус платформын трэнд бичлэгийн жагсаалтыг тэргүүлснээс харахад энэ бүтээл яалт ч үгүй хүлээлт өндөртэй байгаа аж. Ингээд алдарт “Dune” киноны албан ёсны трэйлэрийг хүргэж байна.

“Dune” киноны тухай дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

Эх сурвалж: Forbes

#Кино урлаг #Dune #Трэйлэр