КОВИД-19 цар тахлын үед боловсролын салбарыг дэмжих НҮБ-ын нэгдсэн төсөл


YOLO.mn | YOLO.MN
2021-06-02

КОВИД-19 цар тахлын үед боловсролын салбарыг дэмжих НҮБ-ын нэгдсэн төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сан, Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болон Боловсрол, Шинжлэх Ухааны Яамтай хамтран хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сангаас:

Онцгой байдлын үе дэх зайны сургалт буюу теле хичээлийг цаашид сайжруулахад чиглэсэн зөвлөмж дээр үндэслэн ЕБС, СӨБ-ын теле хичээлийн агуулгыг сурагчдад илүү сонирхолтой, хүүхдийн оролцоог дэмжсэн буюу интерактив байдлаар хүргэх “Цахим аялал” нэртэй 104 жишиг контент боловсрууллаа.


Интерактив хичээл бүрийг монгол, казах, тува, дохионы хэлний сонголттой хүргэж байгаа бөгөөд контент бүтээгчид харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан жишиг контентыг бүтээж байна.


“Эрдмийн долгион” аудио хичээл

Теле хичээл үзэх боломжгүй алслагдсан малчин айлын хүүхдүүдийн сурах үйл явцыг дэмжих, сургалтын хоцрогдлыг багасгах зорилгоор 4-7 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан 30 аудио контент бүтээлээ. Энэхүү контент нь үлгэр, өгүүллэгийг сургалтын хэлбэрт шилжүүлж зохиол болон түүхийн сэдэвтэй болгосноор хүүхэд түүнээс үлгэрлэж, өрөвч нинжин байдал, хувь хүний зан чанарыг төлөвшүүлэхэд туршлага болох юм.

Сургалтын агуулгыг сонирхолтой байдлаар хүргэх үүднээс аудио хичээлийг цуврал зохиол болгон олон улсын “Story Telling” буюу үлгэр, өгүүллэгийг сургалтын агуулгаар баяжуулж хүүхэд түүнээс үлгэрлэх, зөв хувь хүн болж төлөвшихөд дэмжлэг болох арга зүйг ашиглан боловсруулж, зохиолуудыг зорилтот насны хүүхдүүдэд урьдчилан сонсгоод, тэдний хариу үйлдэл, сургалтын агуулгыг бүрэн хүлээж авах эсэхийг туршиж үзсэний үндсэн дээр илүү сайжруулан бүтээснээрээ онцлогтой. Уг төслийг бүтээхэд зохиолч, багш аргазүйч, дуу оруулагч, төслийн багийн гишүүд гээд 20 гаруй уран бүтээлч, мэргэжилтнүүд ажилласан.


Тус радио төхөөрөмж нь сүлжээгүй орчинд ч ажиллах боломжтой гэдгээрээ мөн давуу талтай юм.


Дээрх 30 аудио хичээлийг econtent.edu.mn, marchaakhai.mn цахим хуудаснууд, марчаахай аппликейшн болон бусад боловсрол, сургалтын платформуудаар дамжуулан хүүхэд багачуудын хүртээл болсон. Түүнчлэн, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран ажилладаг дөрвөн аймаг болон Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн хүүхдүүдэд зориулан 1300 ширхэг радио төхөөрөмжид аудио хичээлүүдийг суурилуулан хүргэлээ.

Энэхүү төсөл нь Нидерландын Вант Улс, Данийн вант Улс, Швейцарын Холбооны Улс, Норвегийн Вант Улс, Шведийн Вант Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Шинэ Зеланд Улс, Хорватын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Исланд Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Словак Улс, Камбожийн Вант Улсын Засгийн газруудаас НҮБ-ын Хариу Арга Xэмжээ, Нөхөн Сэргээх Санд оруулсан хандивын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн болно.

#Мэдээ #Боловсрол #COVID-19 #НҮБ