Apple-н Siri заавал эмэгтэй хоолойтой байх албагүй


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-04-02

Apple компанийн хиймэл оюун ухаан болох Siri-гийн дуу хоолой автоматаар эмэгтэй тохиргоотой байдаг бол удахгүй хэрэглэгчид өөрсдөө хоолойгоо сонгодог болно. 

Хэрэглэгч гар утасныхаа виртуал туслах Siri-г тохируулах үед ямар хоолой сонгохыг нь асуудаг болно гэж компаниас мэдэгдлээ. Одоогоор Siri Америк, Британи, Энэтхэг, Ирланд зэрэг зургаан өөр төрлийн аялгаар эрэгтэй, эмэгтэй хоолойгоор ярих чадвартай.

Түүнчлэн Siri-д хоёр шинэ хоолой нэмэхээр болсон байна. Siri-гийн уг өөрчлөлт "iOS 14.5 beta" хувилбар дээр бэлэн болсон гэв.

НҮБ-аас Siri, Google Assisstant, Alexa зэрэг виртуал туслахын дуу эмэгтэй байх нь "эмэгтэйчүүдийг үүрэг хүлээдэг, дуулгавартай" хэмээн харагдуулж байгаа ба жендерийн тэгш байдлыг зөрчиж байна хэмээсэн юм.

Эх сурвалж: CNN

#Технологи #Сонин хачин #Siri