ГАЗАР ЗҮЙ: Луужин аль улсаас гаралтай вэ?


Сондор | YOLO.MN
2021-01-26

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ. 

Энэ удаад бид та бүхэнд интерактив хичээлийн жишиг контент буюу 8-р ангийн "ГАЗАР ЗҮЙН ИХ НЭЭЛТ" хичээлийг хүргэж байна. Сонирхуулахад, ямар ч насныхан энэхүү хичээлийн асуултуудад хариулж, газар зүйн мэдлэгээ шалгах  боломжтой юм шүү. 

Луужинг хамгийн анх аль улс зохион бүтээсэн бэ?
Эртний далайчид оддын байрлалаар зүг чигээ олдог байсан тул өдрийн цагаар, үүл манантай үед далайгаар аялах нь аюултайд тооцогдож, эх газраас төдийлөн холддоггүй байжээ. Анх луужинг IX-XI зууны үед хятадууд зохион бүтээжээ. Тэд луужинг төмрийн агууламжтай чулуун хавтан, соронзтой төмрийн хүдэр зэргийг ашиглан бүтээжээ. Удалгүй энэ технологи Европ, Арабт хүрч, үүний үр дүнд хүмүүс далайд илүү хол аялах боломж бүрдсэнээр газарзүйн их нээлтийн эрин эхлэх үндэс суурь тавигдсан байна. 

  Америк тивийг чухам яагаад Америк хэмээн нэрийдсэн юм бол?

Америк тивд 1492 онд соёлт ертөнцөөс Кристофор Колумб хөл тавьсан бол хожмоо 1504 онд аялагч Америго Веспучи тив хэмээн анхлан тодорхойлсноор түүний нэрээр нэрийджээ.

ЕБС-ийн 8-р ангийн "ГАЗАР ЗҮЙН ИХ НЭЭЛТ" хичээлийг ЭНД дарж хүлээн авна уу.  

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ. 

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй. Сонирхуулахад, боловсролын тэгш хүртээмжийг бий болгох үүднээс интерактив хичээлүүдийг монгол хэлнээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттойгоор бэлтгэн хүргэж байна. 

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой. 

#Боловсрол #Интерактив хичээл #Цахим аялал