"Billboard Music Awards - 2020"-ын эргэн тойронд: Billie Eilish, BTS, Post Malone


Дуу хөгжмийн ертөнц дэх хамгийн том үйл ажиллагаануудын нэг болох "Billboard Music Awards" энэ сарын 14-ний өдөр АНУ-ын Лос Анжелес хотын "Dolby" театрт зохион байгуулагдлаа! Анх дөрөвдүгээр сарын 29-нд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан ч "COVID - 19" цар тахлын улмаас хойшлогдсоор өдийг хүрсэн уг ёслолын арга хэмжээг дуучин Kelly Clarkson хөтлөн явуулсан байна. 

Уншигч та бүхэндээ энэхүү шагнал гардуулах ёслолын төрлүүдэд ялалт байгуулсан уран бүтээлчдийг танилцуулахаасаа өмнө уг үдэш түүхэн амжилтуудыг тогтоож чадсан эрхмүүдийг дурдах нь зүй ёсны хэрэг биз ээ!

POST MALONE

Энэ оны "Billboard Music Awards"-д дуучин, реппэр Post Malone хамгийн олон төрөлд нэр дэвшсэн төдийгүй нийтдээ 9 төрөлд ялалт байгуулснаар хамгийн олон шагналын эзэн болжээ! 

BILLIE EILISH

Өсвөр насандаа яваа ч дуу хөгжмийн ертөнцөд аль хэдийнэ нэрээ тамгалан үлдээсэн дуучин Billie Eilish энэ үдэш гурван шагналын эзэн болжээ. Тэдгээрийн нэг нь “Шилдэг Шинэ Уран Бүтээлч” шагнал байсан бөгөөд 2014 оноос хойш уг шагналыг анх удаа эмэгтэй уран бүтээлч хүртэж байгаа нь энэ юм.

BTS

Харин Өмнөд Солонгосын BTS хамтлаг “Шилдэг Сошиал Уран Бүтээлч” шагналын эзнээр дөрөв дэх удаагаа тодорсон байна. Тэд энэ үдэш Billboard-ийн жагсаалтуудыг одоо ч тэргүүлсээр буй “Dynamite” дуугаараа сонсогчдынхоо сонорыг мялаасан бөгөөд үзүүлбэрийнхээ бичлэгийг Инчоны нисэх онгоцны буудалд хийснээрээ онцлог байв. 

CARDI B

Реппэр Cardi B гурав дахь жилдээ дараалан “Шилдэг Эмэгтэй Реппэр” шагналыг хүртлээ. Тэрээр уг төрөлд “WAP” дуун дээрээ хамтарсан реппэр Megan Thee Stallion болон City Girls нартай өрсөлдсөн юм.

P!NK

“Шилдэг Аялан Тоглолт” төрөлд дуучин P!NK ялалт байгуулснаар түүхэнд уг шагналыг хүртсэн дөрөв дэх эмэгтэй уран бүтээлч болжээ. Өмнө жилүүдэд Madonna (2013), Taylor Swift (2016) болон Beyonce (2017) нар уг шагналын эзэд болж байсан юм.

KHALID 

Залуу дуучин Khalid энэ үдэш таван төрөлд ялалт байгуулснаар хамгийн олон шагналын эзэн болсон хоёр дахь уран бүтээлчээр тодорлоо. Тэрээр R&B жанрын бүх гол шагналын эзэн болж өөрийн авьяас чадварыг ахин батлан харууллаа. 

Ингээд та бүхэндээ "Billboard Music Awards" шагнал гардуулах ёслолын гол төрлүүдэд ялалт байгуулсан уран бүтээлчдийн жагсаалтыг толилуулъя!

УРАН БҮТЭЭЛЧДИЙН ШАГНАЛУУД:

ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ:

  • Billie Eilish
  • Jonas Brothers
  • Khalid
  • Ялагч: Post Malone
  • Taylor Swift

ШИЛДЭГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЧ:

  • DaBaby
  • Ялагч: Billie Eilish
  • Lil Nas X
  • Lizzo
  • Roddy Ricch

BILLBOARD ЖАГСААЛТЫН ШИЛДЭГ АМЖИЛТ (СОНСОГЧДЫН САНАЛААР):

  • Mariah Carey
  • Luke Combs
  • Lil Nas X
  • Ялагч: Harry Styles
  • Taylor Swift

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ:

  • DaBaby
  • Khalid
  • Lil Nas X
  • Ялагч: Post Malone
  • Ed Sheeran

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ:

  • Ялагч: Billie Eilish
  • Ariana Grande
  • Halsey
  • Lizzo
  • Taylor Swift

ШИЛДЭГ ХОСЛОЛ/ХАМТЛАГ:

  • BTS
  • Dan + Shay
  • Ялагч: Jonas Brothers
  • Maroon 5
  • Panic! At The Disco

BILLBOARD 200 ЖАГСААЛТЫН ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ:

  • Drake
  • Billie Eilish
  • Khalid
  • Ялагч: Post Malone
  • Taylor Swift

HOT 100 ЖАГСААЛТЫН ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ:

  • DaBaby
  • Billie Eilish
  • Khalid
  • Lil Nas X
  • Ялагч: Post Malone

ШИЛДЭГ STREAMING УРАН БҮТЭЭЛЧ:

  • DaBaby
  • Billie Eilish
  • Lil Nas X
  • Ялагч: Post Malone
  • Travis Scott

ШИЛДЭГ ДУУНЫ БОРЛУУЛТТАЙ УРАН БҮТЭЭЛЧ:

  • Billie Eilish
  • Lil Nas X
  • Ялагч: Lizzo
  • Post Malone
  • Taylor Swift

ШИЛДЭГ РАДИО ДУУТАЙ УРАН БҮТЭЭЛЧ:

  • Ялагч: Jonas Brothers
  • Khalid
  • Lizzo
  • Shawn Mendes
  • Post Malone

ШИЛДЭГ СОШИАЛ УРАН БҮТЭЭЛЧ (СОНСОГЧДЫН САНАЛААР):

  • Ялагч: BTS
  • Billie Eilish
  • EXO
  • GOT7
  • Ariana Grande

ШИЛДЭГ АЯЛАН ТОГЛОЛТ:

  • Elton John
  • Metallica
  • Ялагч: P!nk
  • The Rolling Stones
  • Ed Sheeran

ШИЛДЭГ R&B УРАН БҮТЭЭЛЧ:

  • Chris Brown
  • Ялагч: Khalid
  • Lizzo
  • Summer Walker
  • The Weeknd

ШИЛДЭГ R&B ЭРЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ:

  • Chris Brown
  • Ялагч: Khalid
  • The Weeknd

ШИЛДЭГ R&B ЭМЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ:

  • Beyonce
  • Lizzo
  • Ялагч: Summer Walker

ШИЛДЭГ R&B АЯЛАН ТОГЛОЛТ:

  • B2K
  • Janet Jackson
  • Ялагч: Khalid

ШИЛДЭГ РЕП УРАН БҮТЭЭЛЧ:

  • DaBaby
  • Juice WRLD
  • Lil Nas X
  • Ялагч: Post Malone
  • Roddy Ricch

ШИЛДЭГ РЕП ЭРЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ:

  • DaBaby
  • Lil Nas X
  • Ялагч: Post Malone

ШИЛДЭГ РЕП ЭМЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ:

  • Ялагч: Cardi B
  • City Girls
  • Megan Thee Stallion

ШИЛДЭГ РЕП АЯЛАН ТОГЛОЛТ:

  • Drake
  • Ялагч: Post Malone
  • Travis Scott

ШИЛДЭГ КАУНТРИ УРАН БҮТЭЭЛЧ:

  • Kane Brown
  • Ялагч: Luke Combs
  • Dan + Shay
  • Maren Morris
  • Thomas Rhett

ШИЛДЭГ КАУНТРИ ЭРЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ:

  • Kane Brown
  • Ялагч: Luke Combs
  • Thomas Rhett

ШИЛДЭГ КАУНТРИ ЭМЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ:

  • Ялагч: Maren Morris
  • Kacey Musgraves
  • Carrie Underwood

ШИЛДЭГ КАУНТРИ ХОСЛОЛ/ХАМТЛАГ:

  • Ялагч: Dan + Shay
  • Florida Georgia Line
  • Old Dominion

ШИЛДЭГ КАУНТРИ АЯЛАН ТОГЛОЛТ:

  • Eric Church
  • Florida Georgia Line
  • Ялагч: George Strait

ШИЛДЭГ РОК УРАН БҮТЭЭЛЧ:

  • Imagine Dragons
  • Ялагч: Panic! At The Disco
  • Tame Impala
  • Tool
  • twenty one pilots

ШИЛДЭГ РОК АЯЛАН ТОГЛОЛТ:

  • Ялагч: Elton John
  • Metallica
  • The Rolling Stones

ШИЛДЭГ ЛАТИН УРАН БҮТЭЭЛЧ:

  • Anuel AA
  • Ялагч: Bad Bunny
  • J Balvin
  • Ozuna
  • Romeo Santos 

ШИЛДЭГ БҮЖИГ/ЭЛЕКТРОНИК УРАН БҮТЭЭЛЧ:

  • Avicii
  • Ялагч: The Chainsmokers
  • DJ Snake
  • Illenium
  • Marshmello

ШИЛДЭГ ХРИСТИЙН УРАН БҮТЭЭЛЧ:

  • Ялагч: Lauren Daigle
  • Elevation Worship
  • For King & Country
  • Hillsong United
  • Kanye West

ШИЛДЭГ НОМЛОГЧ УРАН БҮТЭЭЛЧ:

  • Kirk Franklin
  • Koryn Hawthorne
  • Tasha Cobbs Leonard
  • Sunday Service Choir
  • Ялагч: Kanye West

ЦОМГИЙН ШАГНАЛУУД

BILLBOARD 200 ЖАГСААЛТЫН ШИЛДЭГ ЦОМОГ:

  • Ялагч: Billie Eilish “When We All Fall Asleep, Where Do We Go?”
  • Ariana Grande “Thank U, Next”
  • Khalid “Free Spirit”
  • Post Malone “Hollywood’s Bleeding”
  • Taylor Swift “Lover”

ШИЛДЭГ КИНОНЫ ДУУ:

  • “Aladdin”
  • “Descendants 3”
  • Ялагч: “Frozen II”
  • “K-12” by Melanie Martinez
  • “The Dirt” by Mцtley Crьe

ШИЛДЭГ R&B ЦОМОГ:

  • Beyonce “Homecoming: The Live Цомог”
  • Justin Bieber “Changes”
  • Chris Brown “Indigo”
  • Ялагч: Khalid “Free Spirit”
  • Summer Walker “Over It”

ШИЛДЭГ РЕП ЦОМОГ:

  • DaBaby “Kirk”
  • Juice WRLD “Death Race For Love”
  • Ялагч: Post Malone “Hollywood’s Bleeding”
  • Roddy Ricch “Please Excuse Me for Being Antisocial”
  • Young Thug “So Much Fun”

ШИЛДЭГ КАУНТРИ ЦОМОГ:

  • Kane Brown “Experiment”
  • Ялагч: Luke Combs “What You See Is What You Get”
  • Maren Morris “Girl”
  • Thomas Rhett “Center Point Road”
  • Morgan Wallen “If I Know Me”

ШИЛДЭГ РОК ЦОМОГ:

  • The Lumineers “III”
  • Slipknot “We Are Not Your Kind”
  • Tame Impala “The Slow Rush”
  • Ялагч: Tool “Fear Inoculum”
  • Vampire Weekend “Father of the Bride”

ШИЛДЭГ ЛАТИН ЦОМОГ:

  • Ялагч: J Balvin & Bad Bunny “Oasis”
  • Farruko “Gangalee”
  • Maluma “11:11”
  • Romeo Santos “U”
  • Sech “Sueсos”

ШИЛДЭГ БҮЖИГ/ЭЛЕКТРОНИК ЦОМОГ:

  • Avicii “Tim”
  • The Chainsmokers “World War Joy”
  • Illenium “Ascend”
  • Ялагч: Marshmello “Marshmello: Fortnite Extended Set”
  • Alan Walker “Different World”

ШИЛДЭГ ХРИСТИЙН ЦОМОГ:

  • Bethel Music “Victory: Recorded Live”
  • Casting Crowns “Only Jesus”
  • Hillsong United “People”
  • Skillet “Victorious”
  • Ялагч: Kanye West “Jesus is King”

ШИЛДЭГ НОМЛОГЧ ЦОМОГ

  • Kirk Franklin “Long Live Love”
  • Donald Lawrence & The Tri-City Singers “Goshen”
  • William McDowell “The Cry: A Live Worship Experience”
  • Sunday Service Choir “Jesus Is Born”
  • Ялагч: Kanye West “Jesus is King”

ДУУНЫ ШАГНАЛУУД:

HOT 100 ЖАГСААЛТЫН ШИЛДЭГ ДУУ:

  • Lewis Capaldi “Someone You Loved”
  • Billie Eilish “bad guy”
  • Ялагч: Lil Nas X ft. Billy Ray Cyrus “Old Town Road”
  • Lizzo “Truth Hurts”
  • Shawn Mendes & Camila Cabello “Senorita”

ШИЛДЭГ ЦАЦАЛТТАЙ ДУУ:

  • Chris Brown ft. Drake “No Guidance”
  • Billie Eilish “bad guy”
  • Ялагч: Lil Nas X ft. Billy Ray Cyrus “Old Town Road”
  • Lil Tecca “Ran$om”
  • Post Malone & Swae Lee “Sunflower (Spider-Man: Into the Spider-Verse)”

ШИЛДЭГ БОРЛУУЛТТАЙ ДУУ:

  • Lewis Capaldi “Someone You Loved”
  • Billie Eilish “bad guy”
  • Ялагч: Lil Nas X ft. Billy Ray Cyrus “Old Town Road”
  • Lizzo “Truth Hurts”
  • Blake Shelton “God’s Country”

ШИЛДЭГ РАДИО ДУУ:

  • Lewis Capaldi “Someone You Loved”
  • Ялагч: Jonas Brothers “Sucker”
  • Khalid “Talk”
  • Lizzo “Truth Hurts”
  • Ed Sheeran & Justin Bieber “I Don’t Care”

ШИЛДЭГ ХАМТАРСАН УРАН БҮТЭЭЛ (СОНСОГЧДЫН САНАЛААР):

  • Chris Brown ft. Drake “No Guidance”
  • Lil Nas X ft. Billy Ray Cyrus “Old Town Road”
  • Ялагч: Shawn Mendes & Camila Cabello “Senorita”
  • Post Malone & Swae Lee “Sunflower (Spider-Man: Into the Spider-Verse)”
  • Ed Sheeran & Justin Bieber “I Don’t Care”

ШИЛДЭГ R&B ДУУ:

  • Chris Brown ft. Drake “No Guidance”
  • Doja Cat & Tyga “Juicy”
  • Ялагч: Khalid “Talk”
  • Lizzo “Good As Hell”
  • The Weeknd “Heartless”

ШИЛДЭГ РЕП ДУУ:

  • Ялагч: Lil Nas X ft. Billy Ray Cyrus “Old Town Road”
  • Lil Tecca “Ran$om”
  • Lizzo “Truth Hurts”
  • Post Malone & Swae Lee “Sunflower (Spider-Man: Into the Spider-Verse)”
  • Post Malone “Wow.”

ШИЛДЭГ КАУНТРИ ДУУ:

  • Ялагч: Dan + Shay with Justin Bieber “10,000 Hours”
  • Maren Morris “The Bones”
  • Old Dominion “One Man Band”
  • Blake Shelton “God’s Country”
  • Morgan Wallen “Whiskey Glasses”

ШИЛДЭГ РОК ДУУ:

  • Imagine Dragons “Bad Liar”
  • Machine Gun Kelly x Yungblud x Travis Barker “I Think I’m Okay”
  • Ялагч: Panic! At The Disco “Hey Look Ma, I Made It”
  • Twenty One Pilots “Chlorine”
  • Twenty One Pilots “The Hype”

ШИЛДЭГ ЛАТИН ДУУ:

  • Anuel AA, Daddy Yankee, Karol G, Ozuna & J Balvin “China”
  • Bad Bunny & Tainy “Callaita”
  • Ялагч: Daddy Yankee ft. Snow “Con Calma”
  • Jhay Cortez, J Balvin, & Bad Bunny “No Me Conoce”
  • Sech ft. Darell, Nicky Jam, Ozuna, Anuel AA “Otro Trago”

ШИЛДЭГ БҮЖИГ/ЭЛЕКТРОНИК ДУУ:

  • Black Eyed Peas x J Balvin “Ritmo (Bad Boys For Life)”
  • Ялагч: Ellie Goulding x Diplo ft. Swae Lee “Close To Me”
  • Illenium & Jon Bellion “Good Things Fall Apart”
  • Kygo x Whitney Houston “Higher Love”
  • Marshmello ft. Chvrches “Here With Me”

ШИЛДЭГ ХРИСТИЙН ДУУ:

  • Bethel Music, Jonathan David Helser & Melissa Helser “Raise A Hallelujah”
  • Casting Crowns ft. Matthew West “Nobody”
  • Lauren Daigle “Rescue”
  • Ялагч: For King & Country “God Only Knows”
  • Kanye West “Follow God”

ШИЛДЭГ НОМЛОГЧ ДУУ:

  • Kirk Franklin “Love Theory”
  • Kanye West “Closed on Sunday”
  • Ялагч: Kanye West “Follow God”
  • Kanye West “On God”
  • Kanye West “Selah”

Эх сурвалж: Billboard

#Billboard #Хөгжим #Шагнал гардуулах ёслол