5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Зориг сангийн ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ хөтөлбөр зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2020-09-29

Зориг сан, Швейцарын Хамтын Ажиллагааны Газар, Консулын Хэлтэстэй хамтран энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 15 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бүх оюутнууд хамтран нийгэмд тустай бичил төсөл боловсруулан хэрэгжүүлэхээс гадна тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хүрээг тэлэх зорилгоор сургалтуудыг зохион байгуулдаг болно.  

ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛАХ ШАЛГУУРУУД:

  • Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад санаа тавьдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг оюутан байх 
  • Дотоодын их, дээд сургуулиудын үндсэн ангид 2 ба түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх
  • Нийт суралцсан хугацааны голч дүн 3,2 ба түүнээс дээш байх
  • Үе тэнгийн залуустайгаа хамтран өөрсдийгөө сорих, шинийг эрэлхийлэх чин хүсэл эрмэлзэлтэй, эрч хүчтэй оюутан байх
  • Санхүүгийн хэрэгцээтэй байх (Орон нутгаас УБ хотод хүрэлцэн ирж суралцаж байгаа эсвэл, УБ хотын захын дүүргүүдээс суралцаж байвал тодорхой хэмжээнд давуу тал болно)
  • Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх
  • Тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах аливаа арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцох боломжтой байх.

БҮРТГЭЛ:

2020 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 23:59 цагаас өмнө энэхүү цахим өргөдлийн маягтыг бөглөнө. Үүнд:

  • Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудасны хуулбар, бусад амжилтуудыг батлах аливаа баримт бичиг, зураг зэргийг хавсаргана.
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тухай өөрийн гараар бичсэн өргөдөл /өргөдөлд ямар шалтгааны улмаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байгаа тухай дэлгэрэнгүй бичнэ/-ийг хавсаргана

Жич: Бүртгэлийг зөвхөн цахимаар хийх тул дээр дурдсанаас өөр ямарваа нэг материал нэхэгдэхгүй болно. Иймд Зориг сангийн байранд өөрийн биеэр ирэх шаардлагагүйг анхаарна уу.

ШАЛГАРУУЛАЛТ:

Урьдчилсан шалгаруулалтын цахим өргөдлийн маягтыг үндэслэн явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай Зориг сангаас утсаар холбогдож ганцаарчилсан ярилцлагыг тус сангийн байранд явуулна. Ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн оюутнууд ярилцлагад ирэхдээ:

  • Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудас эх хувиар
  • Нийгмийн идэвх оролцоог тодорхойлсон бусад нэмэлт материал /тухайн оюутан өөрийн давуу талыг илэрхийлэх бүх төрлийн сертификат, батламж, үнэмлэх гэх мэт зүйлийг эх хувиар нь/ авч ирнэ. 

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

Эх сурвалж: Зориг сан

#Зориг сан #Тэтгэлэг #Хөтөлбөр