"Despacito" клип Youtube-ийн хамгийн их үзсэн бичлэг боллоо


Сондор | YOLO.MN
2017-08-07

Дуучин Daddy Yankee, Luis Fonsi нарын хамтын бүтээл болох "Despacito" дууны клип Youtube-ийн хамгийн их үзсэн бичлэг боллоо. Давхардсан тоогоор 2,9 тэрбум удаагийн үзэлттэй байгаа Wiz Khalifa-ийн "See You Again" саяхан Gangnam Style-ийн өмнө орж байв.

Харин одоо 3 тэрбум удаагийн үзэлттэйгээр Despacito хамгийн олон үзсэн бичлэг болжээ. Энэ оны нэгдүгээр сард анх Youtube-д тавигдсан энэ бичлэг ердөө долоон сарын дотор ийнхүү хамгийн их үзсэн бичлэг болж байна.

Бяцхан тоо бодож үзвэл бичлэгийг өдөрт 15 сая удаа, секундэд 170 удаа үзэж байсан гэсэн үг юм.

Анх Gangnam Style бүх цаг үеийн хамгийн их үзсэн бичлэг болж байх үедээ ердөө 808 сая үзэлттэй байсан бөгөөд анхны нэг тэрбум үзэлттэй бичлэг болж байсан түүхтэй. Харин See You Again дууны хувьд 2015 онд гарсан цагаасаа хойш бүтэн хоёр жилийн дараа Youtube-ийн хамгийн их үзэлттэй бичлэг болсон юм.

Despaccito - Испаниар "Аажуухан, Удаан" гэсэн утгатай үг бөгөөд дуучин Luis Fonsi хоёр жил уран бүтээлээсээ хөндийрч байгаад хийсэн анхны бүтээл нь аж.

#Youtube #Maximum #Clip