Монголын томоохон их сургуулиудын ЭЛСЭХ ЭРХ ОЛГОХ хугацааны нэгдсэн мэдээлэл


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-07-21

Их сургуулийн хуваарь тараалт нэгдсэн байдлаар энэ долоо хоногт дуусна. Босго оноогоо амжилттай давж суралцах эрхтэй болсон сурагчид маань энэхүү эрхээ баталгаажуулж гэрээ байгуулах хэрэгтэй билээ. Тиймээс их сургуулийн босгыг даван оюутан болох гэж буй залуустаа зориулан их сургуулиудын элсэх эрх олгох хугацааны талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.01-2020.08.21-ний өдрүүдэд ажлын цагаар бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  • “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г элсэлтийн системээс татан авч ар, өвөргүй хэвлэнэ
  • Иргэний үнэмлэх аль эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт эх хувь,хуулбарын хамт /ар, өвөргүй нэг нүүрэнд багтаах/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ эх хувь, хуулбарын хамт
  • ЭЕШ-ын батламж эх хувь, хуулбарын хамт
  • Цээж зураг хоёр хувь, файл хэлбэрээр /сүүлийн гурван сард авахуулсан байх/

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.10-2020.08.30-ний өдрүүдэд Бүртгэлийн нэгдсэн албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  • Суралцах гэрээг цахимаар бөглөн элсэлтийн веб хуудаснаас хэвлэнэ
  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт эх хувь, хуулбарын хамт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ эх хувь, хуулбарын хамт
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас эх хувь
  • ЕБС-ийн хувийн хэрэг эх хувь
  • Цээж зураг 3x4 хэмжээтэй хоёр хувь мөн файл хэлбэрээр /сүүлийн гурван сард авахуулсан байх/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.10-2020.08.17-ны өдрүүдэд бүрэлдэхүүн сургууль дээр бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  • Бүрэн дунд буюу түүнтэй адил боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг /эх хувь
  • Ерөнхий шалгалтын онооны батламж
  • Суралцах эрхийн бичиг
  • Хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэх
  • 3x4 хэмжээтэй цээж зураг хоёр хувь

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.17-2020.08.21-ний өдрүүдэд АШУҮИС-ийн төв байран дээр бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ/хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол тухайн баримт бичгийг нотариатаар батлуулсан хуулбарын хамт/
  • Хувийн хэрэг
  • ЭЕШ-ын батламж
  • Иргэний үнэмлэх эсвэл түүний адилтгах баримт бичиг эх хувь, хуулбарын хамт
  • Сүүлийн зургаан сард авахуулсан 3x4 харьцаатай цээж зураг 4 хувь
  • Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн баримт

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.10-2020.08.21-ний өдрүүдэд ажлын цагаар өөрийн биеэр ирж бүртгэлээ баталгаажуулна.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хавсралт /Гадаад ЕБС төгссөн бол албан ёсны орчуулга,БСШУСЯамаар баталгаажуулсан албан тоот/
  • ЭЕШ-ын батламж
  • Сүүлийн гурван сард авахуулсан 3x4 хэмжээтэй цээж зураг 1 хувь, мөн файл хэлбэрээр
  • СЭЗИС-ийн цахим талбараас “Суралцах гэрээ” татаж, хэвлэж авчирна.

МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.24-2020.08.28-ны өдрүүдэд бүтцийн сургуулийн сургалтын албанд бүртгүүлж, хичээл сонголтоо хийнэ.

Бүрдүүлэх материал:

  • Суралцах эрхийн бичиг
  • Эрүүл мэндийн үзлэгт орж баталгаажуулсан хуудас
  • Сургалтын төлбөрийг бүтцийн сургуулийнхаа харилцах дансанд тушаасан баримт

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.17-2020.08.21-ний өдрүүдэд бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд бүртгүүлнэ.

Суралцах гэрээ байгуулах хугацаа: 2020.08.26-2020.08.27-ны өдрүүдэд "Бакалаврын гэрээ" байгуулна. Харин 2020.08.26-2020.08.30-ны хооронд оюутны веб хуудсаар И-Коммерс үйлчилгээг ашиглан сургалтын төлбөрөө төлж хичээл сонголтоо хийнэ. 

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.21-ний дотор сургалтын албанд бүртгүүлнэ

Бүрдүүлэх материал:

  • Гарын үсэг зурж баталгаажуулсан суралцагч суралцуулах гэрээ
  • Иргэний цахим үнэмлэх эсвэл лавлагаа
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Өөрийн суралцах бэлтгэл (сурлага) авьяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлэн бичсэн эссэ /500 хүртэлх үгтэй/
  • 19 нас хүрсэн бол эрүүл мэндийн даатгалд хамрагдан шимтгэл төлсөн баримт /2020 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын 31-ийг дуустал хамрагдсан байх/

#Их сургууль #University #Монгол #Элсэлт