Шөнийн ГЭРЭЛТ гудамжинд зочилсон МИНИЙ ТЭМДЭГЛЭЛ


Д.Дэлгэрмаа | YOLO.MN
2017-06-23

Хот маань өдөр ирэх тусам өнгө нэмж байгааг хэн хүнгүй мэдэх байх. Энэ зун бидний нүдийг хужирлах газруудын нэг бол яах аргагүй “Гэрэлт гудамж” билээ.

Тус газраас хийсэн сурвалжлагаа гэрэл зургуудын хамт хүргэж байна.

Тус гудамж нь циркийн уулзвараас нарны зам хүртэл үргэлжлэх бөгөөд энэ 9-р сарыг хүртэл Баасан-Ням гарагийн орой бүр 21:00-06:00 цаг хүртэл үргэлжилнэ.   Уг өдрүүдэд янз бүрийн дуу болон бүжгийн тэмцээн уралдаан зохиогдож, том дэлгэцээр кино болон ДиЖи (DJ) -гийн тоглолт гарч, дугуйчдын сонирхолтой үзүүлбэрүүд нүдийг баясгаж, урлагийн тоглолт , хөрөг зураг зурах зураачид, хүн бүрийн хэрэгцээг хангах олон арван түргэн хоолны газар, ус, ундаа зайрмагны жижиг мухлагууд гээд олон үйлчилгээгээр дүүрэн байдаг.

Мөн яг энэ өдрүүдэд циркийн уулзвараас нарны зам хүртэлх машины замыг хааж, цагдаа ах эгч нар маань Баасан-Ням гараг хүртэл амралтгүй, биднийг аюулгүй орчинд, амар тайван байдлаар хангаж ажилладаг юм.

Хур бороо орсны дараа гэрлэн бүрхүүлүүдийн гэрэл газар ойж улам гоё өнгө орсон байгаа биз.

Эдгээр хүмүүс яагаад энд цугласан юм бэ гэж үү? Учир нь энд электро бүжгийн тэмцээн болж байгаа юм. Тус арга хэмжээнд болж байгаа тэмцээнүүд үнэхээр сонирхолтой.

Бас л нэг хөгжилтэй тэмцээн.  Зургаан хүний дээгүүр үсрээд л сүртэй харагдаж байсан шүү.

Гэх мэтчилэн хүмүүс маань уг гудмаар алхаж, алжаалаа тайлж  өөрсдийн таалагдсан газраа сонгож хоол идэж ус, ундаа, зайрмагаа захиалаад үдшийг сайхан өнгөрүүлж байгаа дүр зураг цөөнгүй харагдана.

Түргэн хоолны газрууд ч хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хамгийн гол нь тус үйлчилгээний цэг нь  тухайн хоолныхоо үнэ өртгийг бичээд гаднаа тавьчихдаг нь үйлчлүүлэгчдийн хувьд ч тэр үнэ асууж цаг алдалгүй өөрийн авахыг хүссэн зүйлээ түргэн шуурхай худалдаж авахад тустай.

Хос хоёр, хөгшин, залуу гэлтгүй “Гэрэлт гудамж” –аар алхаж буй хүмүүс цаанаа л баяр баясгалантай инээмсэглэл дүүрэн байгаа нь бас л хотын минь гэрэл гэгээ мэт... Ялангуяа бороотой үдэш ингээд алхаад явах нь ямар гоё харагддаг гээч...

Зөвхөн энд Монголчууд гэлтгүй гадаадууд ч алхаж яваа  харагддаг. Тус гэрэлтэй гудамж бий болсноор манай улсын шөнийн өнгө үзэмж нэмэгдэж, энд ирэх хүмүүс ч ихэссээр ... Мөн сэлфи хийж байгаа хүмүүс ч цөөнгүй байлаа.

Дан ганц дээд талаараа гэрлэн бүрхүүл гэлтгүй замын хажуугийн моддыг гэрлээр бүрхэж бүхэлдээ гэрэлтэй харагдах зуны тэр нэгэн үдэш.  

Борооны мөнгөн дуслууд, дээр нь өнгө өнгийн гоёмсог гэрлүүд. Энэ бүгд төгс зохицол биш гэж үү?

Зуныг зугаатай өнгөрүүлэх газруудын нэг буюу “Гэрэлт гудамж” -ны талаар товч тайлбар та бүхэнд хүргэлээ. Мянга сонсохоор нэг үз гэдэг ардын сайхан зүйр үг бий шүү дээ. Гэр бүл, найз нөхдөөрөө энд ирж цагийг зугаатай өнгөрүүлж болох юм. smiley

#Night #Bright Street