Өөрийн царайны хэлбэрт тохирсон нүдний шилийг хэрхэн сонгох вэ?


Э.Цовоо | YOLO.MN
2020-04-22

Бид жилийн дөрвөн улирлын турш арьсаа нарны хурц туяа болон ширүүн салхинаас хамгаалахын тулд нарны тос түрхэх шаардлагатай байдаг. Үүнээс гадна зөвхөн арьс ч гэлтгүй нүдээ хамгаалахын тулд нарны шил зүүж хэвших хэрэгтэй. Гэвч нарны шил зүүмээр байвч өөрт тохирсон загварын шилээ олж чадахгүй байна уу? Тэгвэл бид та бүхэндээ зориулан өөрийн царайны хэлбэрт тохирсон шилийг хэрхэн сонгох талаар зөвлөгөөг хүргэж байна.

  • НҮҮРНИЙ ХЭЛБЭРЭЭ ТОДОРХОЙЛ

Жил бүр хувцас загварын тренд өөрчлөгддөгийн адил нүдний шилний тренд ч өөрчлөгддөг. Гэхдээ өөрийн нүүрний хэлбэрт тохирсон шилийг зүүх нь ямар ч трендээс илүү гайхалтай харагдах болно. Тиймээс эхлээд өөрийн нүүрний хэлбэрийг тодорхойлоорой. Нүүрний үндсэн 5 хэлбэр бий. Үүнд: 

  • Дөрвөлжин
  • Дугуй
  • Зүрхэн
  • Гурвалжин
  • Зуйван

Ихэнх хүмүүсийн нүүрний бүтэц эдгээр 5 хэлбэрүүдээс холилдсон байдлаар бүтдэг тул та дээрх зургаас өөрийн нүүрний бүтцийг олж харж чадахгүй байж магад. Тэгвэл та доорх зургуудыг хараад өөрийн нүүрний хэлбэрийг ерөнхийд нь тодорхойлоорой. 

 

 

 

1. ДӨРВӨЛЖИН

Дөрвөлжин царайтай хүмүүс духнаасаа эрүү хүртлээ жигд, шулуун хэлбэрийн ястай байдаг бөгөөд шанааны яс нь хурц, шулуун байдаг тул нүүрийг дөрвөлжин хэлбэртэй харагдуулдаг. Энэ төрлийн нүүрний хэлбэртэй хүмүүст дугуй хүрээтэй шил илүү зохидог. Учир нь дөрвөлжин, тэгш өнцөгт хэлбэрийн шилнүүд таны нүүрийг илүү дөрвөлжин харагдуулахаас өөр шидгүй. 

Дугуй, зууван хүрээтэй шил нь нүүрний хурц өнцгүүдийг зөөллөж өгдөг ба хацрын яс болон шанааны ясыг илүү цэгцтэй харагдуулахад тусалдаг. Өөрт тохирсон шилээ сонгохдоо хүрээ нь тод өнгөтэй аль эсвэл огт хүрээгүй шилнүүдийг сонгохыг зөвлөж байна. 

 

 

 

 


 

 

2. ДУГУЙ

Дугуй нүүр нь бусад хэлбэрүүдээс ялгахад илүү амар байдаг. Учир нь эрүүний хэлбэр бөөрөнхий ба хацар томтой байдаг. Тиймээс дугуй хэлбэрийн нүдний шилнээс татгалзаж дөрвөлжин, хурц өнцөгтэй шилийг сонгож зүүхийг зөвлөж байна. Энэ төрлийн шилнүүд нь нүүрийг илүү туранхай харагдуулахад туслах бөгөөд мөн D-хүрээтэй, эрвээхий, мууран шилнүүдийг сонгон зүүхийг зөвлөж байна.

 

 

 

 

 

 


 

 

 

 

3. ЗҮРХЭН

Зүрхэн хэлбэрийн нүүртэй хүмүүс дух өргөнтэй, эрүү нарийнтай байдаг. Яг л урвуу харсан гурвалжин хэлбэртэй төстэй юм.

Эдгээр хүмүүс том нарны шил буюу мууран, эрвээхий, өргөн хүрээтэй шилнүүд зүүснээр нүүрнийхээ дээд хэсгийг улам өргөн харагдуулах болно. Харин тэдэнд дугуй хэлбэрийн шилнүүд төгс зохицдог ба хүрээгүй, аль эсвэл өнгөгүй нимгэн хүрээтэй шилнүүд маш сайхан харагдах ажээ.

 

 

 

 


 

4. ГУРВАЛЖИН

Энэ төрлийн хүмүүсийн нүүр доод талдаа өргөн, дээд талдаа нарийн хэлбэртэй байдаг.

Тиймээс том, өргөн хүрээтэй шилнүүд илүү зохидог. Дээд хэсгээ илүү өргөн харагдуулахын тулд дугуй хэлбэрийн том хүрээтэй шилийг сонгон зүүгээрэй. Харин хурц өнцөгтэй, дөрвөлжин шилнүүдээс аль болох зайлсхийгээрэй.

 

 

 

 

 

 

 

 

 


5. ЗУЙВАН

Зуйван бол хамгийн түгээмэл бөгөөд хамгийн зөв нүүрний хэлбэр. Эрүү хэсгээрээ бага зэрэг дугуй, нарийн духтай ба хацрын яс тань нүүрний чинь хамгийн том хэсэг бол та зууван хэлбэрийн нүүртэй юм.

Энэ төрлийн нүүрэнд ямар ч шил тохирдог гэдгээрээ онцлог. Гэхдээ тэгш өнцөгт, хурц хэлбэртэй шилнүүдээс татгалзах хэрэгтэй ба эрвээхий, мууран болон бөөрөнхий хүрээгүй шилийг сонгох хэрэгтэй.

Эх сурвалж: Coastal

#Нүдний шил #Зөвлөгөө #Нарны тос