Жүжигчин Рью Жүн Ёол Монголд ирлээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-10-20

Хамгийн сүүлд л гэхэд энэ оны есдүгээр сард Өмнөд Солонгосын дуучин Heize Монголд ирж клипний зураг авалтаа хийсэн билээ. Мөн түүнээс өмнө “Crush Landing of Love” кино багийнхан ирээд буцсан юм. 

Ийнхүү Монголд ирэх Солонгос оддын тоо жилээс жилд нэмэгдэж буйн нэгэн жишээ нь Рью Жүн Ёол Монголд ирсэн явдал байлаа. Залуус та бүхэн түүнийг “Дурсамж 1988” хэмээх олон ангит кинонд дүр бүтээснээр нь сайн таних байх.

Рью Жүн Ёол яг хэзээ Монголд ирсэн талаар ямар нэг баттай мэдээлэл гараагүй ч өнөөдөр тэрээр өөрийн Инстаграм хуудсандаа “Үзэсгэлэнтэй Монгол” гэсэн тайлбартай зураг нийтэлжээ. heart

Мөн "story" буюу түүх нэмсэн байна. Тэд их л даарсан бололтой. cheeky

Жүжигчин Рью Жүн Ёол “KOLON SPORT” брэндийн нүүр царай бөгөөд уг брэндийн сурталчилгааны зураг авалтыг Монголд хийх гэж ирсэн байж магадгүй гэж таамаглаж байна.”  (Эх сурвалж: Ryu Jun Yeol Fan Club 금 언념 ) 

Рью Жүн Ёол гэж хэн бэ?

Тэрээр 1986 оны есдүгээр сарын 25-нд төрсөн. Анх 2012 онд кино урлагт хөл тавьснаас хойш одоог хүртэл амжилттай явж байгаа нэгэн. Рью Жүн Ёлын хувьд 2015 он түүний карьерын оргил үе байсан бөгөөд тухайн жилд “Socialphobia" болон “Дурсамж 1988” кинонд тоглосон билээ.

Мөн 2017 онд “Дурсамж 1988” киноны гол дүрийн эмэгтэй болох жүжигчин Хери (Hyeri)-тэй хайр сэтгэлийн холбоотой гэдгээ зарласан юм. 

Тэрээр хамгийн сүүлд “The Battle: Roar to Victory” киноны гол дүрд тогложээ.

Монголд ирэх дараагийн алдартан хэн байх бол? laugh

#Celebrity