Хөл хорионы үеэр рубик шоог өдөрт 10 цаг бэлддэг байсан залуу дэлхийн аварга болжээ


Сондор | YOLO.MN
2023-08-16

Сингапур залуу Ковид-19-ийн цар тахлын хөл хорионы үед рубик шоогоор идэвхтэй хичээллэсэн нь Дэлхийн аварга болоход нь нөлөөлжээ.

Тодруулбал, 20 настай Тристан Чуа Ён сая наймдугаар сарын 13-нд болсон, Дэлхийн шооны холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг (WCA) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байна. 1982 оноос эхтэй WCA дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хамгийн нэр хүндтэйд тооцогддог.

Ихэнх оролцогч 12 талт шоог тааруулахад хэдэн минут зарцуулдаг ч Чуа дунджаар 30 секундээс бага хугацаа зарцуулдаг байна.  Тодруулбал, дунджаар 29.25 секундын хугацаанд хийхдээ дэлхийн бусад 313 өрсөлдөгч, тэр дундаа дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Аргентины Леандро Мартин Лопезоос ч илүү гарчээ.

Тэмцээний дүрэм ёсоор оролцогч тус бүр таван удаа шооны өнгө тааруулах ёстой бөгөөд хамгийн хурдан болон удаан хийсэн хугацааг хасаж үлдсэн гурван хугацааг дундажлан гаргадаг байна. Өөрийгөө ялсныг хэрхэн хүлээж авсан талаар асуухад даруухан Чуа “Би гайхсан" гэжээ. Чуа дэлхийн аварга болсноор 1,014 сингапур долларын мөнгөн шагнал авах болно.

Тэр анх 2013 онд 10 настай байхдаа аавынхаа шоог тоглож сурсан бөгөөд цар тахлын үед өдөрт дунджаар 10 цаг хичээллэдэг байсан гэжээ.

Эх сурвалж: Today

#мэдээ