Халловийнаар тоглож болох хөгжилтэй тоглоомууд


Б.Намуун | YOLO.MN
2019-10-23

Хэдийгээр бид Халловийн буюу сүнсний баярыг гадаад улс орнууд шиг өргөн дэлгэр тэмдэглэж, хаалга тогшин чихэр авч, баярын будалт хийж дүрд хувиран, гэрээ чимэглэж догдлон хүлээдэггүй ч албан байгууллага, сургуулиуд хамт олноороо уг баярыг тэмдэглэн сургууль, оффисоо чимэглэх болсон.

Магадгүй та Халловийны баяр зохион байгуулахаар шийдсэн бол танд хамгийн их хэрэгтэй зүйлс энэ нийтлэлд маань багтсан шүү.

ШУЛМЫН НЭРСЭН ХӨВСГӨР СЛАЙМ
Слаймаараа тоглож стрессээ тайлсан ч болно. Баярын ширээн дээр эсвэл хичээлийн ширээн дээрээ тавиад чимэглэл болгож ч болно.

ТИК ТАК ТОЙ

Баярын үдэшлэгт ирсэн зочдод чинь энэ тоглоом сонирхолтой санагдах нь дамжиггүй.

Хэрэглэгдэхүүн:

  • Гөлгөр чулуу
  • Фломастер /Тосон харандаа байж болно. Чулуугаа жигнүүрт хийж халаагаад тосон харандаагаараа будна/
  • Халаадаг цавуу /лаан цавуу гэж бас нэрлэдэг/
  • Гүүгли нүд /хөдөлдөг нүд/

Заавар:

I.          

Бидний хамгийн эхэнд хийх зүйл бол чулууны нүүрний хэсэг болон хажуу талыг сайтар будах. Доод ёроолыг будах шаардлагагүй. Төгс тод өнгө гаргахын тулд 5-10 минут хатаасны дараа дахин тодруулж будна.

II.       

Будсан чулуун дээрээ гүүгли нүдээ нааж, хамар амыг нь зурна. Улбар шар чулуун дээр гурвалжин хамар, хулууны ам зурж ногоон чулууг Франкенштейн шиг харагдахаар будаж, цагаа чулуун дээр цуст хашгирааны амыг зурж сүнс болгож болох юм.

III.        

Дараа нь ширээ эсвэл хавтан дээр наалддаг тууз /washi tape/ байрлуулснаар тоглоом бэлэн болно.

ЧИХРИЙН ЭРДЭНЭШИШ РҮҮ ЦАГИРАГ ШИДЭХ ТОГЛООМ

Хэрэглэгдэхүүн:

  • Улбар шар конус
  • Шар болон цагаан шүршдэг будаг
  • Конусийг байрлуулах өвснүүд
  • Гэрэлтдэг цагираг

Заавар:

  1. Бэлдсэн сонин дээр конусаа байрлуулаад доод хэсгийг нь шар, үзүүрийг нь цагаан будгаар шүршиж будна.
  2. Бэлэн болсон чихрийн эрдэн шишийг /конус/ дэлгэж тавьсан бухал өвсөн дээр тавьж гэрэлтдэг цагирагаа шидэж тоглоно
  3. Халловийны цаасан дэнлүү

Амархан бөгөөд эгдүүтэй сүнсний баярын чимэглэл хийж сурцгаая

ХУЛУУ ГОЛЬФ

Хэрэглэгдэхүүн:

  • Зүсдэг хуурамч хулуу
  • Хутга
  • Гольфийн бөмбөг, цохиур
  • Улаан эсгий /заавал байх албагүй/
  • Галын аюулгүй цайны лаа /заавал биш/

Заавар:

#Halloween