Google шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2019-09-18

Ирэх сарын 15-нд Google АНУ-ын Нью Йорк хотноо арга хэмжээ зохион байгуулж Pixel 4 болон бусад шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахаар болжээ. 

Уг арга хэмжээнээс хамгийн өндөр хүлээлттэй байгаа нь Pixel цувралын ээлжит ухаалаг утас бөгөөд албан ёсоор танилцуулагдаагүй ч гэсэн цөөнгүй мэдээллүүд ил болоод байна.
Жишээлбэл, Pixel 4 нүүр царай болон хөдөлгөөн таних шинэ технологи, 6.23 инчийн OLED дэлгэц, гурвалсан камертай байх аж.

Арга хэмжээний тизер хөдөлгөөнт зураг

Харин бусад бүтээгдэхүүн гэдэгт Pixelbook 2 зөөврийн компьютер, шинэ ухаалаг спикер, үүлэн тоглоомын үйлчилгээ болох Stadia болон Google Wifi, Chromecast нарын сайжруулалт гэх зэрэг зүйлс багтах магадлалтай байна.

Эх сурвалж: TechCrunch

 

#tech, #google