Playlist: Bruno Mars


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-08-31

Бруно Марс /Bruno Mars/ гэдэг нь тайзны нэр бөгөөд түүний жинхэнэ нэрийг Петер Гене Хернандез гэдэг. Бруно нь дуучин, дуу зохиогч, продюссер, бүжигчин зэрэг олон төрлийн авьяастай залуу уран бүтээлч юм.  Тэрээр Хавайн Хонолулуд 1985 оны 10-р сарын 8-нд төржээ. Түүнийг 2 настай байхад нь аав нь Bruno гэж хочилдог байсан бөгөөд Хавайд Bruno Sammartino гэдэг алдартай WWE-гийн тулаанч байдаг байжээ.

Ихэвчлэн R&B, pop, rock болон hip hop жанраар дуулдаг бөгөөд гитар, хийл, төгөлдөр хуур тоглож чаддаг. Залуу уран бүтээлч өнөөг хүртэл нийт  студийн 3 цомог гаргажээ. Түүний ихэнх дуу маш өндөр хандалт авдаг бөгөөд youtube дээр 4 дуу нь тэрбум гаруй үзэлттэй болжээ. Та бүхэнд Billboard-оос онцолсон түүний шилдэг 5 дууг сонирхуулъя.

1.Grenade- Bruno Mars

2.Locked Out Of Heaven- Bruno Mars

3.That’s What I Like- Bruno Mars

4.Just The Way You Are- Bruno Mars

5.Uptown Punk- Mark Ronson feat Bruno Mars

#Songs #Music