“Зөвхөн сертификат авахын төлөө сайн дурын ажил хийдэг хүмүүс байдаг”


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2019-07-08

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн 4 дэх удаагийн Ази тивийн АШТ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод  анх удаагаа 7-р сарын 14-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан МЖЖХ-с сайн дурын ажилтныг шалгаруулан авсан.

Бид та бүхэндээ Жюү Жицү АШТ-д туслахаар бэлтгэгдэж буй туршлагатай сайн дурын ажилтнуудаас зөвлөгөө болгох үүднээс товч ярилцлаа.

YOLO: Сайн байна уу? Та хэд маань өөрсдийгөө манай уншигчдад танилцуулаач.

Сайн байна ууНамайг Б.Амгалан-Орших гэдэг 21 настай.   Намайг Б.Мөнхнаран гэдэг 18 настай. Ж.Мөнхжаргал гэдэг одоо 18 настай.

YOLOСайн дурын ажлыг өөрсдийнхөөрөө тодорхойлооч.

Ж.Мөнхжаргал: Бүхий л шинэ зүйлсШинэ боломж, шинэ хүрээлэл.

Б.Амгалан-оршихЗорилгоо олоход туслах түлхүүр гэх юм уу даа.

YOLOҮүний ашиг тус юу юм бол?

Ж.МөнхжаргалӨөрийнхөө далд байгаа авьяас чадвараа нээх боломжтой. Мөн ямар ч албан тушаалтай ямар ч төрлийн хүнтэй бас харьцаж сурдаг.

Б.МөнхнаранСайн дурын ажилтнууд дандаа үеийнхэн байдаг. Өөрийн ижил насныхаа хүмүүсээс үлгэр жишээ авч, тэдэнтэй туршлага солилцож бусадтай найрсаг хүрээлэл ч үүсгэх боломжтой.

Б.Амгалан-орших

YOLOСайн дурын ажилд оролцох болсон шалтгаан чинь?

Ж.МөнхжаргалGAP-тай /их дээд сургуульд оролгүй өнжсөн/ байгаа учраас хүмүүстэй энд тэнд уулзах нь хомс болсон. Өөрийгөө хааж эхлээд ганцаараа байх дуртай болоод байсан. Гэвч сайн дурын ажил хийснээрээ өөрийн мэдэхгүй олон мэдлэгийг олж авсан. Наад зах нь гэхэд л олон хүмүүстэй харьцаж сурлаа.

Б.МөнхнаранТанилын хүрээгээ тэлэх гэх юм болов уу. Надаас илүү олон ажил дээр туршлагажсан хүмүүстэй их танилцдаг. Тэр хүмүүсээс хийж байсан зүйлсийг нь сонсоод мэдлэгийн хүрээгээ тэлээд өөрийгөө бас хөгжүүлэх зорилготой.

Б.Амгалан-орших: Хамгийн анх сайн дурын ажил хийхдээ сертификат  авах л байсан. Гэвч сайн дурын ажил хийх явцдаа илүү жаргалтай болж, үүнээсээ эерэг энерги авч байгаагаа мэдсэн. Одоо ажиллаж байгаа Жюү Жицүгийн зохион байгуулах хороо мөн ажиллаж байгаа хамт олонд маань маш мундаг олон хүмүүс хамтарч байгаа учраас их зүйл сурах байх гэсэн хүлээлттэй байна.

YOLOӨөрийг нь ашиглаад байгаа юм шиг гар хөлийн үзүүрт зараад байна гээд сайн дурын ажил хийх дургүй хүмүүс бас байдаг. Та нарт иймэрхүү мэдрэмж төрж байв ууИйм хүмүүстэй таарч байв уу?

Ж.Мөнхжаргал: Өөр өөр зорилгоос хамаараад ирсэн хүмүүс зөндөө байдаг л даа. Зөвхөн сертификат  авахын төлөө сайн дурын ажил хийдэг хүмүүс байдаг. Зарим нь өөрийгөө сорих гээд бусдад туслах гээд ирсэн хүмүүс ч байдаг. Гэхдээ би өөрөө хэр их юм хийнэ төдий чинээ их зүйл сурах учраас өөрөө л идэвхтэй зүтгэлтэй байх нь чухал.

Б.МөнхнаранХарах өнцгөө л өөрчилчихвөл хандлага тэр аяндаа өөрчлөгддөг:

Б.Амгалан-оршихХүн өөрөө хүсээд сэтгэлээсээ хийх юм бол нойр хоолгүй ч ажиллаж чаддаг. Гэвч  өөрөө дургүй байвал ганц ус зөөх байсан ч төвөгтэй санагдах байх. Одоо ажиллаж байгаа Жюү Жицүгийн Ази тивийн АШТ-д маань жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал ах маань зохион байгуулагчаар ажилладаг. Энэ хүн яаж сэтгэлээсээ ажиллаж байгаа нь харагддаг л даа. /инээв/ Ганц зохион байгуулагч гэлгүй арын албанд ч сууж байна, хэрэг болбол жолооч хүртэл болчихсон явж байдаг.

YOLOХаанаас хэрхэн сайн дурын ажил хийх мэдээллээ олдог вэ?

Ж. Мөнхжаргал: Миний хувьд дандаа ойр дотныхоо хүрээллийн хүмүүсээс сонсож мэдээлэл авдаг байсан. Одоо залуус хүүхдийн дунд фэйсбүүк хэрэглээ маш их учраас өөрөө өөрсдийнхөө төлөө фэйсбүүк дээрээс мэдээлэл хайвал их байдаг шүү.

Б. МөнхнаранХүн өөрөө хүсээд хайгаад судлаад үзвэл л олддог. Одоо интернетэд тавигддаггүй зүйл гэж байхгүй юм чинь өөрсдөө хүмүүстэй сайн уулзаж лавлаж байх хэрэгтэй. Өөрсдөө л хайх хэрэгтэй дээ

YOLOХүмүүс айдастай байдаг шүү дээ. Мэдэхгүй чадахгүй зүйлийг нь хийлгэвэл яах бол гээд. Та хэдийн хувьд тийм айдас байсан уу?

Ж. Мөнхжаргал: Алдаагаа мэдээд авчихвал цааш явахад илүү хялбар болдог шүү дээ. Алдаагаа боломж болгоод өөрийгөө хөгжүүлэх л хэрэгтэй. Чадахгүй гээд суух юм бол нөгөө л хүрээлэлдээ үлдэнэ. Өөрийнхөө мэдэхгүй газар луу чадахгүй зүйлийнхээ төлөө өөрөө хичээгээд явах хэрэгтэй.

Б. МөнхнаранХүнд өөрийн чаддаг, бусдын чаддаггүй зүйл байдаг. Тэгэхээр нэг удаа ч болтугай зориглоод л өөрийгөө сориод үзэх л хэрэгтэй. Оролдохгүйгээр айдсаа давна гэж байхгүй шүү дээ.

Б.Амгалан-оршихСайн дурын ажил гэдэг маань ганц хүний ажил биш. Үргэлж баг хамт олноороо хийдэг зүйл. Чиний чаддаг зүйлийг өөр хүн чадахгүй байж болно шүү дээ. Тиймээс хамтдаа туршлагажаад нэг нь нөгөөгөө нөхөөд явдаг учраас айх зүйл огт байхгүй.

YOLOСайн дурын ажил хийснээр өөрт гарсан өөрчлөлт чинь юу вэ?

Ж. МөнхжаргалБусадтай харьцахад илүү амар болсон. Өөрийнхөө дутагдлыг болон давуу талыг маш сайн олж харсан. Хувь хүн талаасаа илүү төлөвшсөн.

Б. МөнхнаранӨөрөөсөө том хүмүүсээс илүү их зүйлийг олж байна. Жишээ нь аливаа нэгэн үйл ажиллагаа хөтөлбөр хэрхэн гаргадаг, яаж зохион байгуулдаг, хэрхэн бусдад түгээдэг гэх мэт бүхий л талын төлөвлөлтийг сурч авсан. Ирээдүйд магадгүй би ч өөрөө зохион байгуулахыг үгүйсгэхгүй.

Б.Амгалан-орших: Намайг арван жилийн сурагч байхад хүмүүс их даруухан л гэдэг байсан. Гэвч одоо өөрийгөө бүрэн илэрхийлэх хэмжээнд бусдыгаа манлайлаад ахлах хүртлээ өсөн дэвжсэн байна.

YOLO: Сайн дурын ажил хийхээр төлөвлөж байгаа оюутан залуустаа зөвлөгөө өгвөл?

Ж. Мөнхжаргал Сайн дурын ажлыг ганц материаллаг зүйлд тус болгох үүднээс биш нэг удаа ч болтугай өөрийнхөө хөгжлийн төлөө сэтгэл зүрхээрээ хийж үзээрэй. Магадгүй чамд цоо шинэ мэдрэмж, амжилтыг авчрахыг үгүйсгэхгүй.

Б. МөнхнаранАнх Жюү Жицүгийн Ази тивийн АШТ-д сайн дурын ажилтнаар оролцох гээд ирэхэд Жюү Жицү спортыг мэддэггүй байсан. Уг спорт маань бие төдийгүй оюуныг асар ихээр хөгжүүлдгийг мэдэж авсан. Тэгэхээр хүүхэд залуустаа хандан уг спортоор хичээллээд өөрийгөө сориод үзээрэй гээд уриалан дуудмаар байна.

YOLOЯрилцсанд баярлалаа.  

Хэрвээ та Жюү Жицүгийн Ази тивийн АШТ-тэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл фэйсбүүк хуудсаар нь зочилно уу.

#Volunteering #Сайн_Дурын_Ажил