2023-2024 ОНЫ ЧЕВНИНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА


Б.Дариа | YOLO.MN
2022-08-04

Их Британийн Засгийн газрын “Чевнинг”-ийн тэтгэлэгийн энэ жилийн бүртгэлийг нээлээ.

Чевнинг нь Их Британийн Засгийн газраас академик мэдлэг өндөртэй, олон улсын манлайлагч залуучуудад олгодог тэтгэлэг юм. Тус улсын магистрын хөтөлбөр нь нэг жилийн хугацаатай ба Монгол улсаас жилд дунджаар 10-20 оюутан шалгарсаар байна.

Хугацаа: Өргөдлийг арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хүлээн авна.

Үндсэн шаардлага:

  • Өргөдөл гаргагч нь 25-35 нас хүртэлх Монгол улсын иргэн байх;
  • Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг);
  • Бакалаврын голч оноо 3.0 ба түүнээс дээш байх /2.8, 2.9 оноог хүлээн зөвшөөрөхгүй/
  • IELTS 6.5, TOEFL IBT 79 оноотой байх;
  • 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх;
  • Хөтөлбөрөө дуусаад 2 жилийн дотор эх орондоо эргэн ирэх;

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

#Тэтгэлэг