Амралтын өдрүүдээр ХААНА, ЮУ болох вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-10-05

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу 10-р сарын 6, 7-нд хүүхэд залуус хамрагдаж болох үйл явдлуудын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.

Жич: Өсвөр үеийнхэн, залуус оролцох боломжтойг түүвэрлэв. Үйл явдлуудын холбоос дээр дарахад фэйсбүүк эвент рүү орно.

-ҮЙЛ ЯВДАЛ-

MONREAM UB – 10-Р САРЫН УУЛЗАЛТ

Хэзээ: 2018 оны 10-р сарын 6-ны 10:00 цагт

Хаана: “Tom N Toms” BlueMon

Дэлгэрэнгүй: MONREAM хувь хүний хөгжлийн клубийн Улаанбаатар хот дахь салбарын 10-р сарын уулзалтад та бүхнийг урьж байна. Тус клуб нь Монгол, ОХУ, БНХАУ, Солонгос улсуудад салбартай бөгөөд гадаад, дотоодод буй оюутан, залуусын хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор уулзалт зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн уулзалтад ирснээр та бүхэн:

  • “iHotel” компаний үүсгэн байгуулагч захирал Б.Золбадралын "Хувь хүний хөгжлийн чиг хандлага" илтгэлийг сонсож
  • "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" номын талаар хүрэлцэн ирсэн залуустай санал бодлоо солилцон номын хэлэлцүүлэгт оролцож,
  • MONREAM клубийн үйл ажиллагаатай танилцсанаар халуун дулаан, үр дүнтэй амралтын өдрийг өнгөрүүлэх боломжтой.

Тасалбар: Үнэ төлбөргүй

ХЯТАД ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБ #3

Хэзээ: 2018 оны 10-р сарын 6-ны 14:00 цагт

Хаана: Ziferblat Ulaanbaatar

Дэлгэрэнгүй: Долоо хоног бүрийн БЯМБА гарагийн Ярианы клубийг тэсэн ядан хүлээж байна уу? Тэгвэл энэ БЯМБА гарагт дахин нэг өдрийг хятад хэлээр ярилцан өнгөрөөцгөөе!

АЯЛАХ АМАРХАН

Хэзээ: 2018 оны 10-р сарын 6-ны 12:00 цагт

Хаана: ШУТИС-БУХС /Хуучнаар Сансарын үйлчилгээний төвийн ард байрлах КтМС/

Дэлгэрэнгүй: Боломж, цаг хугацаа, сэтгэл танд одоо ч гэсэн байна. 
Өөрийгөө дахин ол, олдохгүй бол бүтээ. 

Хийсэн зүйлсээ л хийгээд байвал өөр үр дүн хүлээх хэрэг байна уу? 
Тиймээс ТАНЫГ сайн дурын ажил хийхийг уриалж байна. Гэхдээ ГАДААД улсад. 
Дэлхийн 126 орноос сонгон зочилж, өөрийгөө дахин нээх боломжийг GLOBAL VOLUNTEER хөтөлбөр танд олгож байна.

Та гэхдээ “ЯАЖ" гэх асуултандаа энэхүү үйл ажиллагаанд ирж авна уу.

Тасалбар: 3000₮

ХАРЬ ГАРАГ СОНИРХОГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ - 2018

Хэзээ: 2018 оны 10-р сарын 6-ны 14:00 цагт

Хаана: Мэдээллийн технологийн үндэсний парк

Дэлгэрэнгүй: Монголын Раелийн хөдөлгөөнөөс харь гараг сонирхогчдын чуулга уулзалтыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна! Харь гарагийнхан гэж байдаг уу? Хэзээ ч хуучрахгүй энэ л асуулт хариултаа хүлээсээр. Магадгүй та урьд хожид үл мэдэгдэх нисдэг биеттэй таарч, логик үндэслэлээр тайлбарлах боломжгүй хачин сонин үзэгдлүүдтэй учирч байсан байж болох юм. Эсвэл, "Өөр гараг дээр бидний л адил амьдрал буцлан байдаг болов уу?" хэмээн тэнгэр ширтэн бодолхийлэх дуртай ч байж магад. Эс бөгөөс нууцлаг бөгөөд даацтай энэ асуултын хариултыг эрж олохын тулд идэвхийлэн чармайж, олон ном товхимол, сонин сэтгүүл, өгүүлэл нийтлэл, ярилцлага сурвалжлагын дунд удаан хугацааг элээсэн байхыг ч үгүйсгэхгүй. Та хэн ч байж болно, гагцхүү "Харь гарагийнхан байдаг уу?" гэсэн асуултад хэсэгхэн хором ч болтугай төөрч тээнэгэлзэж үзсэн л бол энэхүү чуулга уулзалтанд ирэх боломж нээлттэй.

Энэ жилийн хувьд чуулга уулзалт нэг өдөр зохиогдох бөгөөд, урьд жилүүдийн хөтөлбөрийг аль болох давтахгүй байхыг эрмэлзэж буйгаараа онцлогтой. Мөн нэр бүхий хүндэт судлаач, эрдэмтдийг урьж оролцуулахаар бид идэвхийлэн ажиллаж байна.

Тасалбар: Үнэ төлбөргүй

ОРОС ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБ

Хэзээ: 2018 оны 10-р сарын 6-ны 16:00 цагт

Хаана: Ziferblat Ulaanbaatar

Дэлгэрэнгүй: Манай "Орос хэлний ярианы клуб" нь хагас сайн өдөр бүр орос хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй хүмүүст зориулан орос хэлний ярианы чадвараа дээшлүүлэх, мартсан хэлээ сэргээхэд зориулсан ярианы клубийн үйл ажиллагаа явуулж байна. 

Уг клуб нь сургалтын төв биш бөгөөд, үйл ажиллагаа нь багшаар удирдуулан тойрог маягаар сууж орос хэл дээр тухайн долоон хоногт өгөгдсөн сэдвээр эсвэл чөлөөт сэдвээр ярилцах маягаар явагдана. 

Тасалбар: 5000₮

THE OPEN MIC MONGOLIA #38

Хэзээ: 2018 оны 10-р сарын 6-ны 17:00 цагт

Хаана: “Caffe Bene” Bodi Tower

Дэлгэрэнгүй: Нээлттэй микрофон арга хэмжээ нь орчин цагийн залуу үеийг бусдын өмнө өөрийгөө илэрхийлж сурахад туслах, мөн халуун дулаан уур амьсгал, баяр хөөр, нөхөрлөлийг бий болгохыг зорьдог. Энэхүү арга хэмжээ нь монгол залуусын төлөө хийж буй сайн дурын арга хэмжээ юм. Бидэнтэй нэгдэхийг хүссэн хүн бүрт нээлттэй. 

Тасалбар: 2000₮

“NON-STOP ENGLISH” ЯРИАНЫ КЛУБ

Хэзээ: 2018 оны 10-р сарын 6-ны 16:00 цагт

Хаана: Time төвийн Caffeine кофе шоп

Дэлгэрэнгүй: Англи хэл мэддэг хэр нь ярьж чаддаггүй, эсвэл тулгамдаад гацчихдаг хүн цөөнгүй байдаг. Тиймээс энэ долоо хоногийн бямба гараг бүр Non-Stop English үнэ төлбөргүй ярианы клубийн үйл ажиллагааг зохион байгуулах болсныг дуулгахад нэн таатай байна.

Тасалбар: Үнэ төлбөргүй

ГОЁ УУЛЗАЛТ #84 “АМЬСГАЛ АГААР БОЛОХУЙД”

Хэзээ: 2018 оны 10-р сарын 6-ны 13:00 цагт

Хаана: “Азхур” номын их дэлгүүр

Дэлгэрэнгүй: “Тархи цэнэглэгч” номын клуб ээлжит уулзалтаараа АМЬСГАЛАХ АГААР БҮР ХЭР ҮНЭ ЦЭНЭТЭЙГ хамтдаа мэдэрч, ярилцахын тулд АМЬСГАЛ АГААР БОЛОХУЙД хэмээх номыг сонгосон билээ.

EASY ENGLISH #1

Хэзээ: 2018 оны 10-р сарын 6-ны 12:00 цагт

Хаана: FARO Edu

Дэлгэрэнгүй: Faro сургалтын төвөөс Easy English #1 нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгөөр англи үгийг сонирхолтой бөгөөд мартагдахааргүйгээр цээжлэх арга техникийг эзэмшихээс гадна багштайгаа ярилцаж хамтдаа дуудлагаа засах боломжтой.
Манай Easy English #1 үйл ажиллагаанд оролцсоноор та үг сурах, цээжлэх арга барилыг эзэмшиж, үгсийг өндөр нарийвчлалтайгаар утгыг задлан ойлгохоос гадна хамгийн түгээмэл хэрэглээтэй 100 үйл үгийг цээжилнэ. 

Тасалбар: Үнэ төлбөргүй

#Events