АНГЛИ ХЭЛ СУРЧ БУЙ ХЭН БҮХЭНД: Youtube сувгууд болон дуунууд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-10-01

Бид “хэл сурна” гэхээр л сайн сургалтын газар, сайн багш хайгаад явчихдаг. Гагцхүү та өөрөө л хичээвэл англи хэл сурах маш олон боломж бий. Цахим ертөнц, нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн газарт үр ашиггүй өнгөрөөдөг цаг хугацаагаа хэрэгтэй зүйлд зарцуулах арга замыг танд санал болгоё. Цахим ертөнцийг өөрт АШИГТАЙГААР хэрэглэх боломж танд нээлттэй шүү.

Ийнхүү YOUTUBE-ээс үзэж болох англи хэлний чанартай сувгууд болон дуудлагыг тань сайжруулах орчин үеийн дуунуудыг санал болгож байна.

Speak English with MisterDuncan

Түүний хичээлүүдийг хамгийн гайхалтай болгодог зүйл нь тэр ӨӨРӨӨ! Учир нь тэр чадварлаг англи хэлний багш төдийгүй хошин шогийн мэдрэмжтэйн дээр ажилдаа хайртай хүн. Тийм ч учраас түүний хичээл бүр нь сонирхолтой, маш хөгжилтэй байх болно.

BBC Learning English

BBC-гийн албан ёсны суваг болох EFL нь маш олон төрлийн эх сурвалжаар баялаг шүү. Англи хэл суралцаж буй анхан болон дунд түвшний хүмүүст тохиромжтой. Учир нь дүрмийн болон үгсийн сан нэмэгдүүлэх хичээлүүдийг санал болгох аж.

VOA Learn English

Энэ сувгийн хамгийн гайхалтай нь юу гээч?  Америкийн алдарт  ‘Voice of America’ компанийн суваг шүү дээ. Бичлэг бүрээс анзаарвал тэд яг л мэргэжлийн сэтгүүлч шиг байх болно. Гэхдээ мэдээ уншихдаа танд зориулан удаан, бас цэгцтэйн дээр хадмал үгсийг хавсаргажээ. Маш олон төрлийн сэдвээр хэрэгцээт мэдээллээ үзэх нь таны англи хэлний чадварыг дээшлүүлэхэд гарцаагүй тусална гэдэгт итгэлтэй байна.

Rachel’s English

Та англи хэлний дуудлагаа засах тухай бодож явдаг уу? Тийм бол энэ суваг танд тусалж чадна гэдэгт итгэлтэй байна. Учир нь Рэйчэл хэл сурах арга барилаа хэрхэн өөрчлөх, үг болон үсгүүдийг хэрхэн дуудах тухай заадаг мэргэжилтэн юм. Америк аялгаар төгс ярихыг хүсдэг бол бичлэгүүдийг нь үзээрэй.

EasyEnglish 

Британичуудын өдөр тутмын ярианы хэллэг болон дуудлагыг нь суралцах боломж энд байна шүү. Учир нь гудамжинд явж буй англи хүмүүстэй олон төрлийн сэдвээр ярилцлага хийж, тэднийг хэрхэн ярихыг сонсож чадна гэсэн үг. Бичлэг бүр нь 3-5 минут үргэлжилдэг тул сонсох чадвараа дээшлүүлэх хамгийн хялбар аргуудын нэг юм.

Одоо харин англи хэл сурч буй хүмүүст зориулан Spoken English Practice төвөөс нэрлэсэн өдөр бүр сонсвол тохиромжтой дуунуудыг хүргэж байна. Хэрэв ярианы англи хэлтэй болохыг хүсэж байвал дуу сонсохыг мэргэжилтнүүд зөвлөдөг шүү дээ.

CHAINMOKERS – CLOSER

RIHANNA- LOVE ON THE BRAIN

ADELE- WATER UNDER THE BRIDGE

SHAWN MENDES – TREAT YOU BETTER

JUSTIN TIMBERLAKE – CAN’T STOP THE FEELING

ED SHEERAN  - SHAPE OF YOU

JOHN LEGEND – LOVE ME NOW

Танд амжилт хүсье!

#LearningLanguages