Лейди Гага өвчний улмаас АЯЛАН ТОГЛОЛТОО цуцаллаа


Б.Хулан | YOLO.MN
2018-02-06

Лейди Гага "Joanne" Дэлхийг тойрох аялан тоглолтынхоо Европ тивийн Лондон, Манчестер зэрэг хотуудад хийх товоо эрүүл мэндийн шалтгааны улмаас цуцалжээ.

Одоо дөнгөж 31 настай дуучин бүсгүйг тоглолтоо цуцлахад хүргэсэн өвчнийг Фибромиалги гэдэг ба сэтгэл санааны гэнэтийн хямрал, хэт савалгаатай үед илүү сэдэрдэг байж болох нэгэн төрлийн сэтгэцийн өвчин гэнэ. Тодруулбал, энэхүү өвчин нэг эхлэхдээ бүх бие нь зэрэг өвдөж, заримдаа бие нь хавантаж томорсон байх үе ч байдаг ажээ.

Тэрээр өөрийн твиттерт "Би сүйрлээ.... Би үүнийг хэрхэн тайлбарлахаа ч мэдэхгүй байна. Гэхдээ би одоо үүнийг хийхгүй бол дууныхаа утга санаа, өөрийн үгэндээ хүрээгүй хэрэг болох болно гэдгийг л би хамгийн сайн мэдэж байна. Миний эмчилгээний баг гэрт маань миний энэ шийдвэрийг дэмжин ар талыг маань дааж байна.

Бид "Joanne World Tour"-ынхаа сүүлийн 10 тоглолтыг цуцалж байна. Би тоглолтуудаа хийхийг, та нартайгаа уулзахыг маш их хүсч байгаа ч энэ өвчин миний хяналтаас гарч байна.

Лондон, Манчестер, Цюрих, Колн, Стокгольм, Копенгаген, Парис, Берлин, Рио. Би нэг л өдөр заавал танай хотод очих болно. Гэвч яг одоо би өөрийнхөө бие, эрүүл мэндийг анхаарах нь чухал болоод байна. Та нартаа хайртай шүү, үүрд. XX Gaga" гэжээ.

 

#LadyGaga #Concert #Canceled