АШУҮИС-д элсэлтийн ЖУРАМ ба БҮРТГЭЛ


Уншигчдын хүсэлтээр АШУҮИС-д элсэн орох журам болон бүртгэлийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн элсэлтийн бүртгэл нь Улаанбаатар хотод http://burtgel.mnums.edu.mn/ цахим бүртгэлийн системээр явагдана. 

Аймаг орон нутагт Монголын улсын их, дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын элсэлтийн комисс хариуцан зохион байгуулах тул дараах цахим бүртгэлийн мэдээлэл хамаарахгүй.

1. Элсэхийг хүсэгч нь бүртгэлийн системд ЭЕШ-ын бүртгэлийн дугаар, регистрийн дугаараа оруулснаар элсэх хүсэлтээ гаргана.
2. Элсэхийг хүсэгч нь ЭЕШ өгсөн байх ба элсэлтийн журамд заасны дагуу тухайн хөтөлбөрт тавигдсан босго онооны шалгуурыг хангасан байна.
3. Элсэхийг хүсэгч нь зөвхөн Улаанбаатар хотод ЭЕШ өгсөн бүртгүүлэгч байна
4. Бүртгүүлэгч нь хамгийн ихдээ нэг хэсгээс 3 хөтөлбөр сонгосон байна. 
(АШУҮИС болон Сувилахуйн сургууль гэсэн хоёр хэсэг бий бөгөөд нийт 5 хөтөлбөр сонгож бүртгүүлэх боломжтой)
5. Бүртгүүлэгч нь хөтөлбөрүүдийг ялгавартайгаар сонгоно. (Элсэхийг хамгийн хүсэж буй хөтөлбөрөө хамгийн түрүүнд сонгох зарчмаар явах бөгөөд таны Сонгосон хөтөлбөрт таны тэнцэх эсэхийг шалгаж тэнцвэл жагсаалтад үлдээж тэнцэхгүй бол таны сонгосон дараагийн хөтөлбөрт тэнцэх эсэхийг шалгах гэх мэт)
6. Элсэхийг хүсэгчид нь бүртгэлтэй холбоотой төлбөр, тооцоог зөвхөн цахим хэлбэрээр буюу ХААН болон Голомт банкны цахим картаар хийнэ.
7. Элсэлтийн бүртгэл нь Улаанбаатар хотод зөвхөн онлайн хэлбэрээр 2018 оны 07-р сарын  1-ний өдрийн 15:00 цагаас эхлэн 2018 оны 07-р сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл онлайн хэлбэрээр явагдана.

САНАМЖ:

Та өөрийн ЭЕШ-ын оноонуудыг зөв эсэхийг элсэлтийн бүртгэлийн портал дээр шалгаж хэрвээ буруу бол Боловсролын Үнэлгээний Төвд хандана уу. Цааш үргэлжлүүлсэн тохиолдолд гарах үр дагаварыг сургууль хариуцахгүй.

Элсэлтийн оноог тооцохдоо ЭЕШ-ын хичээлүүдийн онооны 100%-ийн нийлбэрээр дүгнэнэ. (ЭЕШ-ын хичээл 1-ийн оноо) + (ЭЕШ-ын хичээл 2-ийн оноо) = Эрэмбэлэх дундаж оноо

Жишээ нь:  Хими 750, Биологи 680 бол (750) + (680) = 1430 (Элсэхийг хүсэгчийн эрэмбэлэгдэх) дундаж оноо
Хэрэв бүртгүүлэгчийн эрэмбэлэгдэх дундаж оноо өөр бүртгүүлэгчийн дундаж оноотой тэнцсэн тохиолдолд:
-    ЭЕШ-ын онооны гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлнэ, хэрэв тэнцсэн тохиолдолд
-    Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноогоор эрэмбэлнэ.

“Хөтөлбөр сонголт 1” нь таны суралцахыг хамгийн их хүссэн хөтөлбөр байна. Хөтөлбөр сонголт 2 нь хэрвээ та “Хөтөлбөр сонголт 1”-ээр тэнцэхгүй (Хяналтын тоонд багтахгүй тохиолдолд) тэнцэж болох 2 дахь хөтөлбөр байна.

АШУҮИС нь нийт 24 хөтөлбөрт оюутан элсүүлдэг

Элсүүлэх хөтөлбөр

Өгөх ерөнхий шалгалт

Суралцах хугацаа

Сургалтын хөтөлбөр

Босго оноо

Хүний их эмч

Шүдний их эмч

Уламжлалт анагаахын эмч

Хими

Биологи

6 жил

Өдрийн бакалавр

480

Эм зүйч

Нийгмийн эрүүл мэнд судлалч

Био – Анагаах судлалч 

Хими

Биологи

5 жил

Өдрийн бакалавр

480

Зүү төөнө заслын эмч 

Хими

Биологи

6 жил

Өдрийн бакалавр

480

Эрүүл мэндийн мэдээлэл зүйч

Математик

Физик

4 жил

Өдрийн бакалавр

480

Эрүүл мэндийн нийгмийн ажилтан

Биологи

Нийгмийн тухай мэдлэг

4 жил

Өдрийн бакалавр

480

Уламжлалт анагаах ухааны засалч

Хими

Биологи

4 жил

Өдрийн бакалавр

480

Хөдөлгөөн засалч

Сувилахуй

Эх барихуй

Ахуй засалч

Хими

Биологи

4 жил

Өдрийн бакалавр

400

Хөдөлмөрийн эрүүл ахуйч аюулгүй байдлын ажилтан

Хими

Физик

4 жил

Өдрийн бакалавр

400

Сувилагч

Лабораторийн техникч

Эм найруулагч

Дүрс оношлогооны техникч

Шүдний техникч

Уламжлалт анагаахын сувилагч

Нүүр амны эрүүл ахуйч

Хими

Биологи

3 жил

Өдрийн диплом

 

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын техник электроник

Математик

Физик

3 жил

Өдрийн диплом

 

Туслах сувилагч

Шүдний эмчийн туслах 

 

1 жил

Өдрийн диплом

 

Эх сурвалж: АШУҮИС

 

#Student #University