“ПРОГРАММЧЛАЛТАЙ НАЙРАМДАЛ” - Цогцолборын тусгай хөтөлбөр, IT сургалттай ээлж зарлагдлаа


Сурталчилгаа | YOLO.MN
2022-07-18

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор "ЗЭВ академи"-тай хамтран долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зуслангийн V, VI, VII, VIII дугаар ээлж тус бүрт 40 хүүхдийн багтаамжтай программ хангамж, IT-н тусгай хөтөлбөрийг “ПРОГРАММЧЛАЛТАЙ НАЙРАМДАЛ” нэртэйгээр хэрэгжүүлж байна.

/Илүү зургийг хажуу тийш гүйлгэн үзээрэй./ 

Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд зуслангийн үндсэн үйл ажиллагаанд хамрагдахаас гадна Apple брэндийн laptop-р тохижуулсан сургалтын лабораторид суралцах боломжтой юм. Хөтөлбөр нь сонирхол нэгтэй хүүхдүүдтэй хамтран суралцах, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, сонирхлоо хөгжүүлэх тохитой орчинг бүрдүүлсэн бөгөөд одоогоор 5 дугаар ээлжийн 40 хүүхдэд тусгай хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Сургалтад гадаад болон дотоодын томоохон компаниудад ажиллаж буй Монгол IT инженер, интерпрэйнерүүдтэй зайнаас болон танхимд уулзаж, сонирхсон асуултаа асуух, тус мэргэжилтэй холбоотой зөвөлгөө, мэдээлэл авах боломжтой. Тус хөтөлбөрийг олон жил программчлалын чиглэлээр ажилласан мэргэжлийн туршлагатай багш нар удирдан шинэлэг арга барилаар зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.

Технологид хайртай хүүхдийнхээ сонирхлыг хөгжүүлэх, ирээдүйн шилдэг инженерүүдтэй найз нөхөд болох, эрүүл агаар, тав тухтай орчинд зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэх хүсэлтэй хүүхэд багачуудаа энэхүү хөтөлбөртөө урьж байна. 

Хөтөлбөрт хамрагдсанаар 

  • АЛГОРИТМ, КОДЧИЛОЛ
  • КОМПЬЮТЕРИЙН ТЕХНОЛОГИУД
  • IT МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЯЛГАА
  • ПРОГРАММ БИЧИХ
  • ВЕБСАЙТ БҮТЭЭХ, ТОГЛООМ ХӨГЖҮҮЛЭХ
  • БАГААР АЖИЛЛАХ, ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ зэрэг ур чадваруудыг эзэмшинэ.

  • V ээлж (VII.15-VII.25) - 10 хоног, 40 цагийн хичээл
  • VI ээлж (VII.25-VIII.01) - - 7 хоног, 35 цагийн хичээл
  • VII ээлж (VIII.02-VIII.12) - 10 хоног, 40 цагийн хичээл
  • VIII ээлж (VIII.12-VIII.19) - 7 хоног, 35 цагийн хичээл

Бүртгэлийн тоо хязгаартай тул ЭНД дарж бүртгэлээ баталгаажуулаарай.

Холбогдох утас: 7707-0440

#Мэдээ