"МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БАЛЕТ" хоёрдугаар уралдааны бүртгэл эхэллээ


Монгол Улсын БСШУС (Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спорт) –ын  сайдын ивээл дор "Монголын Үндэсний Балет" хоёрдугаар уралдаан 2018 оны 05-р сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болжээ.

Хамрах хүрээ: Улсын хэмжээнд буй мэргэжлийн түвшинд хичээллэж байгаа оюутан, сурагчид оролцоно.

Хамрагдах насны ангилал : 

- 6-8 насны бүх хүүхдүүд багийн бүрэлдэхүүнтэй оролцоно. Баг тус бүр 4-12 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байна. 
- 9-11 насны ангилалд гоцлол бүжгээр оролцоно.
- 12-14 насны ангилалд гоцлол бүжгээр оролцоно.
- 15-18 нас 2 соло эсвэл 1 па-де-де 

Бүрдүүлэх материал : Зохион байгуулагчийн гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн дараах зүйлсийг хамт ирүүлнэ үү.

1. Хүүхдийн 4х6 хэмжээтэй цээж зураг  2ш
2. Сүүлийн 6 сард авахуулсан бүжгийн зогсолттой 8х13 хэмжээтэй зураг  1ш

Орон нутгаас эдгээр зургийг цахим хаягаар хавсарган урьдчилан ирүүлнэ. Зураг нь тэмцээний сэтгүүл болон бусад зүйлд шаардлагатай тул мэргэжлийн нягтрал сайтай байхыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг : 77070808 утаснаас лавлана уу.

#Mongolia #Ballet