“Maroon 5” хамтлаг BTS-тэй хамтрах уу?


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-01-25

2017 он бол BTS хамтлагийн хувьд маш гайхалтай жил болж өнгөрсөн билээ. Хамтлагийн залуус Өмнөд Солонгос ч бус дэлхий дахинд алдар нэрээ цуурайтуулж, кпоп урлагийн түүхэнд олон шинэ амжилт тогтоосон юм.  Ийнхүү 2018 он ч мөн адил сайхан эхлэлтэй байх нь тодорхой биз ээ.

Өнгөрсөн сард “Maroon 5” болон BTS нар албан ёсны твиттер хуудсаараа дагалцаж эхэлсэн юм. Ийнхүү фэнүүд MAROON 5 болон BTS хамтрах гэж байна уу? гэсэн асуулттай үлдсэн билээ.

Гэтэл саяхны нэгэн өдөр BTS-ийн фэн Maroon5-ийн твиттерт хандан “BTS-тэй хамтраач, тэгэх үү” хэмээн бичихэд Maroon5-ийн зүгээс инээмсэглэсэн  эможиг үлдээжээ.

Саяхан болсон Сөүл дэх BTS-ийн хэвлэлийн бага хурал дээр тэд: “Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хүн бүрт бид нээлттэй ханддаг. Одоогоор бид хамтран ажиллах санал тавьсан хүмүүстэйгээ зөвлөлдөж байгаа. Хүн бүр бидний хамтын ажиллагааг харахыг хүснэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэ бол санаанд оромгүй хамтрал байх болно. Бидний хамтын ажиллагаанд бүх хүн анхаарал тавьж бас маш их зүйл хүлээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

 

#BTS #Maroon5 #Band