Нийслэлийн 2017 оны ШИЛДЭГ ОЮУНЛАГ хүүхэд шалгарлаа


Сондор | YOLO.MN
2017-12-20

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас жил бүр тухайн оны сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулдаг уламжлалтай билээ.

Нийслэлийн шилдэг Оюунлаг хүүхэд шалгаруулах ёслолын үйл ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор 86-р сургуулийн урлаг зааланд 11:00 цагт шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

Ингээд 2017 оны Нийслэлийн шилдэг оюунлаг хүүхэд дүүрэг бүрээс шилдгээр шалгарсан 9 хүүхдийн дундаас

Батхишиг овогтой Энхлүүн Ирээдүй цогцолбор 2-р бага сургуулийн 3а анги сурагч тодорлоо.

Олон улсын хэмжээнд гаргасан амжилт:

• "HUMAN CALCULATOR" цээж бодолтын дэд байр -2015 он
• Олон улсын оюуны олимп хүрэл медаль – 2016 он
• "HUMAN CALCULATOR" цээж бодолтын тэргүүн байр –2016 он
• Олон улсын оюуны олимп тэргүүн байр "Алтан медаль -2017"

Улс, үндэсний хэмжээнд гаргасан амжилт:

• Ой тогтоол цээж бодолтын улсын аварга 3-р байр -2015 он
• Оны шилдэг хүүхэд – 2015 он
• Ой тогтоол цээж бодолтын улсын аварга тэргүүн байр – 2016 он
• Ой тогтоол цээж бодолтын улсын аварга хүрэл медаль – 2016 он

Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдэд ХНХЯ, НЗДТГ, НХГБХГ, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн, СХДГБХЗХХ болон албаны төлөөлөгчид хүрэлцэн ирж, шилдэг хүүхдүүдэд амжилт хүсэн талархал дурсгалын зүйлийг гардуулсан юм.

Зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

Эх сурвалж: НХГБХГ

#Capital #Best #Smart #Student