Coldplay хамтлаг 2025 онд хөгжмийн ертөнцөөс зодог тайлна


Миау | YOLO.MN
2021-12-27

Их Британийн Coldplay хамтлаг 2025 онд хөгжмийн ертөнцөөс зодог тайлах гэж буй тухайгаа мэдэгдлээ.

Coldplay хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг, гоцлол дуучин, төгөлдөр хуурч Chris Martin BBC Radio-гийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ:

- “Бид 2025 онд хамгийн сүүлчийн уран бүтээлээ гаргахаар төлөвлөсөн. Үүнээс хойш зөвхөн аялан тоглолт л хийнэ. Бусад уран бүтээлчидтэй хамтран ажиллах магадлалтай ч Coldplay хамтлагийн өөрсдийн уран бүтээл үүгээр дуусаж байгаа” хэмээсэн байна.

Colplay хамтлаг одоогоос 22 гаруй жилийн өмнө буюу 2000 онд “Parachutes” нэртэй дебют цомгоо гаргасан бөгөөд тус цомогт багтсан Yellow дуу нь гайхалтай хит болсон билээ. 1996 онд үүсгэн байгуулагдсан уг хамтлаг энэ оны аравдугаар сард студийн найм дахь цомог болох “Music of the Spheres”-ээ олны хүртээл болгосон юм. 

Эх сурвалж: 9GAG

 

#Дуу хөгжим #Сoldplay