ВИДЕО: Өсвөр насны залуус ҮЗЭХЭД ТОХИРОМЖТОЙ Солонгосын 10 КИНО БҮТЭЭЛ


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2017-11-23

Солонгос кинонууд сэтгэл хөдлөм, хөгжилтэй байдгаараа бусад улсын бүтээлүүдээс ялгардаг. Ялангуяа тэд өсвөр насныхан болон залуучуудад зориулсан маш олон төрлийн киног бүтээх нь элбэг. Тэдний дундаас өсвөр насны залууст зориулсан, үзэхэд тохиромжтой 10 киног хүргэж байна.

10. МИНИЙ ДЭГГҮЙ НАЙЗ ОХИН (My Sassy GirlFriend 2001)
Бусад охидоос тэс өөр зан араншинтай, хөгжилтэй мөн бага зэрэг дэггүй охин нэгэн бүрэг номой залуугийн амьдралд орж ирснээр тэдний хөгжилтэй түүх эхлэх болно. Гол дүрд нь одоогоор маш алдартай яваа жүжигчид болох Жон ЖиХюн, Ча Тэхён нар тоглосон юм.


9. САРНЫ ХОСУУД (Moon Lovers Scarlet Heart Ryeo 2016)
Цаг хугацаагаар аялна гэдэгт та итгэдэг үү? Амьдрал нь бүтэлгүйтсэн нэгэн эмэгтэй санамсаргүйгээр өнгөрсөнд ирдэг ба бүсгүй тэнд очсоноор маш олон хүний амьдралын өөрчилж буй тухай өгүүлэх кино юм. Үзэгчдээс маш сайн үнэлгээ авч чадсан ба сүүлийн ангиуд нь таныг маш ихээр гунигт автуулж магадгүй л юм.


8. ААВ, ОХИН ХОЁР (Daddy You, Daughter Me 2017)
Аав охин хоёрын хөгжилтэй түүхийг өгүүлэх уг кино нь таныг бүхий л цагийн турш инээлгэнэ гэдэгт итгэлтэй байна. Хөгжилтэй гэгээлэг уг киног гэр бүлийнхэнтэйгээ үзэхэд бүр тохиромжтой.


7. ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ ДУ БУНСҮН (Strong Woman Do BongSoon 2017)
Супер хүчтэй нэгэн эмэгтэйг нэгэн тоглоомын байгууллагын захирал өөрийнхөө бие хамгаалагчаар ажилд авч буйгаар уг кино эхлэх болно. Энэхүү бүтээл нь таныг маш ихээр догдлуулж бас инээлгэж чадна.


6. НОЁН ИХ ЗАНТТАЙ ӨНГӨРҮҮЛСЭН 100 ӨДӨР (100 days with Mr.Arrogant 2004)
Энэхүү киног үзээгүй хүн маш ховор байх. Дахин дахин үзсэн ч уйдамгүй шүү. Ахлах сургуулийн хэрсүү охин болон санамсаргүйгээр учирсан Ноён Их Зант хоёрын хөгжилтэй түүхийг энэхүү киноноос үзээрэй.


5. КАНОЛА (Canola 2016)
Хорвоо ертөнц дээр эмээ охин хоёр л бие биедээ хань болон амьдардаг байв. Гэвч эмээгийн бяцхан охин нэг л өдөр ор сураггүй алга болчихсон байлаа. Харин маш олон жилийн дараа охин эмээ дээрээ эргэж ирэв. Тэдний түүх цааш хэрхэн үргэлжлэх бол?


4. ЗҮГГҮЙ ҮНСЭЛТ (Playful Kiss 2010)
Зурагт номон дотроос гараад ирсэн юм шиг царайлаг хэрнээ их зантай, ухаалаг хөвгүүн, тийм ч үзэсгэлэнтэй биш ч гэсэн сайхан сэтгэлтэй эгдүүтэй охины талаар өгүүлэх уг кино нь өсвөр үеийнхэний дунд маш алдартай ба Япон улсын манганаас санаа аван хийгдсэн юм. Энэхүү киноны маш олон хувилбар байдаг бөгөөд Солонгос хувилбар нь хамгийн алдартай нь билээ.


3. ЦЭЦЭГНЭЭС Ч ХӨӨРХӨН ХӨВГҮҮД (Boys Over Flowers 2009)
Энэ киног үзээгүй хүн бараг л байдаггүй байх. Тухайн үедээ маш ихээр шуугиан тарьсан уг киног та өмнө нь үзэж байсан ч гэсэн дахиад нэг үзэхийг зөвөлье. Маш ихээр сэтгэлд хоногшсон хөгжилтэй кино шүү.


2. ХАРИУЛААЧ 1988  (Reply 1988 2015)
Үзэгчдээс маш сайн үнэлгээ авч чадсан кинонуудын нэг юм. 1988 оны үеийн хүүхдүүдийн нөхөрлөл, тэр цаг үеийн ард иргэдийн байдлийг хөрш зэргэлдээ амьдрах өсвөр насны таван хүүхдүүдээр дүрсэлсэн ба анги бүр дээрээ таныг инээлгэж мөн уйлуулж чадах гайхалтай бүтээл болж чадсан билээ.


1. ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ТАМИРЧИН КИМ БУГЖҮ (Weightlifting Fairy Kim BokJoo 2016)
Найз нөхдийн үерхэл, нөхөрлөлийг гэгээлгээр харуулж чадсан кино бол энэхүү бүтээл юм. Маш хөгжилтэй, муу муухай зүйлс гардаггүй уг киног та цаг гарган заавал үзээрэй. Анги бүр нь маш гэгээлэг учир үзэхэд хүртэл танд маш сайхан санагдана гэж найдаж байна. Гол дүрийн жүжигчид нь ч гэсэн маш авьяаслаг учир тэр жилийнхээ шилдэг киногоор шалгарч байсан билээ.

#Korea #Movie #Teenagers