Дэлхийн ХАМГИЙН ӨВӨРМӨЦ барилгатай ахлах СУРГУУЛИУД


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2016-10-27

Сурагчдад мэдлэг эзэмшүүлэх гэдэг нь тухайн сургуулийн хамгийн том зорилго байдаг. Гэхдээ үүнтэй дүйцэхүйц чухал зүйл бол суралцах таатай орчин билээ. Тэгвэл та бүхэн дэлхийн зарим ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдадаа зориулан ямар орчинг бүрдүүлдгийг сонирхох уу?
 
1.   Калифорни, Индеркумын ахлах сургууль (Inderkum High School- California)
Индеркум ахлах сургуулийн барилгын шийдлийг Nacht&Lewis архитектурын фирм гаргажээ. Уг ахлах сургууль нь 2004 онд баригдсан бөгөөд халуун дулааны систем нь маш төгс шийдэлтэй аж. Биологи, Хими, Физик, Биотехнологийн болон шинжлэх ухааны гэх мэт лабораториудтай бөгөөд бүгд орчин үеийн шийдлээр тохижуулагджээ. Сургуулийг гаднаас нь ч, дотроос нь ч харсан бүх хүн дуу нэгтэйгээр гайхамшгийг нь гайхдаг бөгөөд эцэг эхчүүд “Багш сурган хүмүүжүүлэгч, суралцах орчин гээд бүгд хамгийн дээд зэрэглэлийнх” хэмээн дүгнэдэг аж. Энэ бол манай гаригийн хамгийн гайхалтай дизайнтай  ахлах сургууль юм.



2.  Австрийн Вена хотын Берта Фон Зуттнэр сургууль
(Bertha von Suttner School – Vienna, Austria)
“Бэрта фон Зуттнэр” ахлах сургууль 6-18 насны сурагчидтай бөгөөд тус сургуулийн гайхалтай  шилэн барилга нь хэний ч сэтгэлийг булаамаар аж. Сурагчид нь уран зургийн, хоолны, гар урлалын, биеийн бариа заслын, цэцэрлэгжүүлэлтийн болон компьютерийн дугуйланд хамрагдах боломжтойгоороо бусад сургуулиас илүү давуу талтай байдаг.  Нэмж сонирхуулахад уг сургууль сурагчдыг амраах усан ор болон тайвшруулах гэрэлтүүлэгтэй.


 

3.  Австралийн Найжел Пэк Төв  (Nigel Peck Centre – Melbourne, Australia)
Найжел Пэк Төв (Мэлбоурны бага сургууль)-ийн барилгын шийдлийг алдарт архитектурч Жон Вардл зохиожээ. Уг сургууль хүүхдүүдийн сурах орчинг маш сайн бүрдүүлж өгсөн бөгөөд   чадварлаг сурагчидтай байхыг эрхэм зорилгоо болгон ажилладаг гэнэ. Хаанаас  нь ч харсан маш содон, өвөрмөц байгаа биз?

 

 


4.  Португалийн Эмидо Наварро дунд сургууль (Emido Navarro Secondary School- Almada, Portugal)

Эмидо Наваррогийн дунд сургууль нь 1950 онд технологийн сургуулийн зориулалттай баригдаж байжээ. Архитектурч Жозэ Ларанжэрагын шийдлээр уг сургуулийг 2008-2010 онд дахин шинэчилж зассан бөгөөд орчин үетэйгээ хөл нийлсэн үлгэр жишээ сургуулийн нэг болж чадсан байна.

 


5.   Австралийн Физрое ахлах сургууль (Fitzroy High School- Melbourne, Australia)

Физрое ахлах сургууль нь олон нийтийн дунд тансаг зэрэглэлийн гэдгээрээ нэгэнт алдаршжээ. Чарлэз Рианий шийдлээр баригдсан энэхүү сургууль нь байгалийн гэрэлтүүлэг болон агааржуулалт ашигладаг гэдгээрээ бусдаасаа онцгой. Мөн шинжлэх ухааны лаборатори, драмын студио болон спортын иж бүрдэлтэй зэрэг олон сонирхолтой зүйлүүд байх аж.
 


6.  Калифорнийн Пасифик Риж ахлах сургууль (Pacific Ridge High School- San Diego, California)
2010 онд баригдсан уг сургууль нь байгалын гэрэлтүүлэг,  усны зөв хэрэглээ, орчин үеийн технологийн тоног төхөөрөмж гээд бүх зүйлийг цогцлоожээ. Зөвхөн суралцах орчин ч бус сургалтын чанар маш сайн бөгөөд багш нарын ур чадвар нь эцэг эхчүүдээс харамгүй магтаал сонсдог аж. Сурагчидтай ямар нэгэн зүйлийн тухай ярилцах цаг, үйл ажиллагаа, давталгын цаг, сурагчдадаа туслах цаг гэх мэт олон янзын шинэлэг арга барилыг ашигладаг гэнэ шүү.


 

7.  Английн Парк Уив сургууль  (Park View School Birmingham, England)
Уг сургуулийн хаалгаар ороход л коридороосоо авахуулаад бүх зүйл нь  модоор хийгдсэн байдаг. Ер бусын шийдэлтэй энэхүү сургуулийг бусад Их Британий сургуулиуд шиг энгийн шийдэлтэй байлгахыг хүсээгүй бөгөөд хүүхэд бүрт сурах хүсэл эрмэлзлэл бий болгохуйц орчинг бүрдүүлэхийг зорьсон хэмээжээ.
 


 

8.   Вашингтоны Мэрисвилл Гетчил ахлах сургууль (Marysville Getchell High School – Maryville, Washington)
2010 онд  нээгдсэн уг комплекс нь 4 жижиг сургуулийг нэгтгэсэн бөгөөд бүгд нэг дор байрладаг.  Олон улсын архитектурын фирм болох DLR групп уг сургуулийн загварыг гаргажээ.

 


 


9.   Хятадын Конкордиа олон улсын сургууль (Concordia international school- Shanghai, China)
Конкордиа олон улсын сургууль нь Шанхайн маш тансаг барилгуудын нэг юм. Дөрвөн шинжлэх ухааны лаборатори, гадаад хэлний өрөө гэх мэт олон сонирхолтой ангиуд байх бөгөөд сурагчдыг хөгжүүлэх бүхий л зүйлийг цогцлоожээ. Мөн нэг онцлох зүйл нь гэвэл байгалын агааржуулалт болон гэрэлтүүлгийг ашигладаг бөгөөд байгальд ээлтэй сургууль байх зорилготой аж.


10.  Шотландын Хэзилвүүд сургууль (Hazelwood School- Glasgow, Scotland)

Гласговд байрлах уг сургууль  бусдын анхаарлыг татахгүй байхын аргагүй содон загвартай аж. Уг сургуулийн багш нар болон сурагчдын эцэг эх барилгын шийдэлд маш сэтгэл хангалуун явдаг бөгөөд “Маш сайн шийдэлтэй болохоор хүүхдүүдэд маш чухал, энэ нь  “Чи бидний ирээдүй, бас бид чамайг үнэхээр онцгой нэгэн гэдгийг чинь хүлээн зөвшөөрч байна” гэсэн үг. Мөн сургуулийн шийдэл зөвхөн сайхан харагдахад зориулагдаагүй, харин ч хүүхдүүдийг судалгаа шинжилгээний ажил хийж өөрийгөө хөгжүүлэхэд түлхэц болно хэмээн итгэж байна” гэжээ.


11.  Калифорнид байх Камино Нуэво Чартер дээд сургууль (Camino Nuevo Charter Academy – Los Angeles, California)
‘Daly Genik’ архитектурын фирмийн шийдлээр 2004 онд баригджээ.  Архитектурчид уг зөвхөн гадна талаасаа ч бус, ангиудыг  нь ч гэсэн сурч боловсрох таатай нөхцөлийг бүрдүүлсэн, төгс шийдэлтэй байлгахыг зорин ажилласан байна. Сурагчид нь “Энэ бол юутай ч зүйрлэшгүй сургууль” хэмээн дүгнэсэн байна.

 


12.  Нью-Йоркийн Барилгын инженер, архитектурын ахлах сургууль (High School for Constuction Trades endineering and architecture–New York)
Урт нэртэй энэхүү сургууль нь сурагчиддаа чадварлаг архитектур, инженер болох суурийг нь тавьж өгдөгөөрөө бусад сургуулиудаас онцгой юм. Дизайны төгс шийдлүүдийн нэгэн жишээ болдог уг сургууль сурагчдаа зөвхөн сурахад таатай орчинд биш, харин өрсөлдөөнтэй, чадварлаг боловсон хүчин болгоход илүү их анхаарал тавьдаг аж.
 


13.   Португалийн Браамкэмп Фрери дунд сургууль (Braamcamp Freire Secondary School – Lisbon Portugal)
“CVDB Arquitectos” фирм   гялалзсан  шинэ төлөвлөгөөгөө танилцуулан, уг сургуулийн шийдлийг гаргаж 2012 онд ашиглалтанд оруулсан байна. Анхандаа бетонон гадаргуу нь хүмүүст маш хүйтэн санагдаж таагүй сэтгэгдэл төрүүлсэн ч янз бүрийн тод гэрэлтсэн өнгөнүүдийг ашиглаж геометрийн дүрснүүдийг нэмсэнээр хүмүүст илүү эрч хүчтэй дулаан сэтгэгдэл төрүүлэх болжээ.

 


 

14. Дани улсын Орестэд коллеж (Orestad College – Copenhagen, Denmark)
Уг сургуулийг гаднаас нь харвал төгөлдөр хуурийн товчлуурууд шиг харагдах бөгөөд хөндлөнгөөс харсан хэний ч анхаарлыг татах аж. Сайн шийдэл болон сургалтын чанараараа маш сайн үнэлгээ авдаг энэхүү сургууль нь 2007 онд бүрэн засварлагдаж дуусчээ.


 



15.  Калифорнид байх Америкийн Каньоны ахлах сургууль
(American Canyon High School- Napa country, California)
Калифорниад сонин содон өвөрмөц шийдэлтэй сургуулиуд маш олон байгаа биз? Тэдний нэг болох Америкийн Каньоны ахлах сургууль ахлах сургууль нь бас л харууштай сайхан дизайнтай ажээ. 2010 онд ашиглалтанд орсон уг барилга нь гоо зүйн хувьд хамгийн шилдгүүдийн хувьд зүй ёсоор багтдаг гэнэ шүү. Байгалын гэрэлтүүлгийг ашиглан сургуулийнхаа дотоод орчинг гэрэлтүүлдэг бөгөөд зохиомол гэрэлтүүлэгт төлөх асар их хэмжээний мөнгийг хэмнэх боломжтойн дээр маш цэвэрхэн ажиллах, сурах хамгийн тохилог орчинтой ажээ.


 

16.  Францийн Марсел Сэмбат ахлах сургууль (Marcel Sembat High School – Sotteville-les-Rouen, France)
Холоос харахад номхон дөлгөөхөн толгод шиг харагдах энэ сургууль бусдаас ялгарах хэд хэдэн онцлогтой. Үүний нэг нь машин механизмын чиглэлээр суралцахыг хүссэн сурагчиддаа маш цэлгэр том зургаан ажлын өрөөг гаргаж өгсөн байдаг аж.
 


17.  Английн Монксэйтон ахлах сургууль  (Monkseaton High School – North Tyneside. England)
Монксэйтон ахлах сургуулийн анги бүр нь ангийн стандарт дундаж хэмжээнээс ч жижигхэн байх бөгөөд энэ нь сургуулийнх нь гол онцлог юм. Ангийн хэмжээ жижигхэн байх тусам багш сурагчдын харилцан яриа илүү өрнөх  боломжтой хэмээн үздэг аж.
 


18.  Калифорнийн Эдисон ахлах сургууль  (Edison High School – Fresno, California)
Эдисон ахлах сургууль нь архитектур Дардэний гаргасан шийдлээр 2013 онд байгуулагджээ. Сургуулийн удирдлагууд болон ажилтнууд нь сурагчдын эцэг эхтэй харилцаа холбоо ихтэй ажилладаг нь уг сургуулийн гол онцлог аж. Нэгэн сурагч “Эдисон сургууль маань гайхалтай суралцах орчинг бүрдүүлсэн бас эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зовох зүйлгүй байдаг..” хэмээжээ.

 


19.   Шотландын Парк Мэйнс ахлах сургууль (Park Mains High School  Building – Renfrewshire, Scotland)
2012 оноос ашиглалтанд орсон уг сургууль нь байгалийн гэрэлтүүлэг ашигладаг бөгөөд сургуулийн олон нийтийн харилцааны ажилтнуудын ур чадвар, тэдний харилцааны соёл нь сургуулийг тодотгож өгдөг аж. Багш Майкл Дэвар “Энэ гайхалтай сургуулийн ажилтнуудын ёс суртахуун харилцааны соёлд сурагчид хайртай байдаг"  хэмээжээ.


20.  Иллинойсын Метэй Валли ахлах сургууль  (Metea Valley High School – Aurora, Illinois)
 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн уг сургууль барилгынхаа дизайнд зориулж 124,7 сая доллар төсөвлөж байжээ. Энэхүү сургууль барагцаалвал 3000 орчим суралцагчтай аж. Гэрэлтсэн, тунгалаг шилэн орчин нь сурагчдыг хаа нэгтээ ганцаардах мэдрэмжинд үл автуулах бөгөөд сургуулийн ажилтнууд болон сурагчдын хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж чаджээ.  Уг сургуулийн суралцагчид “Суралцах хамгийн таатай орчин” хэмээн сургуулиа тодорхойлжээ.  

 

#University #School #World