Цаснаар сонсоход тохиромжтой 10 ДУУ


Э.Цовоо | YOLO.MN
2017-11-06

Өнөө өглөөг хүн бүр сэвсийсэн цагаан цастай угтсан гэдэгт итгэлтэй байна. Гадаа бүх зүйл цав цагаан цасаар хучигдсан, зөөлөн будрах цас хаялаад л шинэ жил ойртож буйг бид бүхэнд илтгэх шиг... Энэ сайхан цастай өдөр нийцэх 10 дууг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү дуунуудыг сонсоод цасан бударсан энэхүү өдрийг гайхалтай өнгөрүүлээрэй.

10. LUMINO - Шөнө дунд цас орж байна
Цасны тухай сэтгэл гэгэлзүүлэх сайхан дууг та нэг сонсоорой. Мөн маш гоё клиптэй дуу юм.


 9.EXO - Miracles In December
Дууны үг болон ая таныг бага зэрэг гуниглуулан "эморуулж" магадгүй юм. Гэхдээ цастай өдөр сонсоход тохиромжтой дууны нэг билээ.


8.ANNE - Murray-Snowbird
Зөөлөн аялгуут энэ дуу таны сэтгэлийг догдлуулах нь гарцаагүй. Сонсоод үзээрэй !


7. МӨНХИЙН РЕП - Цаснаар чамтай
Энэхүү дууг хайртай хүнтэйгээ хамт сонсон цаснаар хамтдаа алхаарай.


 6. IU - 24 of December
Цаснаар алхан явахдаа сонсоход нэн тохиромжтой дуу юм. Дуучин бүсгүйн уянгалаг хоолой болон гадаа будрах цас танд сайхан мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.


5. SHAKIN STEVENS - Snow is Falling
Таныг хөгжөөх бас нэгэн дуу. Хөгжилтэй хурдан хэмнэлтэй цасны тухай уг дууг өнөөдөр сонсоорой.


4. FROZEN - Do You Want to Build Snowman
Та гадаа гарч цасан хүн хиймээр байна уу? "Frozen" хүүхэлдэйн киноны энэ дуу нь үнэхээр өхөөрдөм биш гэж үү?


3. RYU - From The Beginnig Until Now
"Өвлийн хайрын дуу" гэх киног үзээгүй хүн ховор байх. Энэхүү киноны дууг та нэг сонсоод үзээрэй. Өнөөдөр шиг өдөр сонсоход хамгийн тохиромжтой дуу юм.


2. DEAN MARTIN – Let It Snow
Цас минь ороод байгаарай, ороод л байгаарай.


1. MARIAH CAREY&JUSTIN BIEBER - All I Want For Christmas Is You
Цастай өдөр заавал сонсох ёстой дууны нэг бол энэхүү дуу юм. Шинэ жилийн уур амьсгал ороод л үнэхээр сайхан биш гэж үү ?

#Snowday #Music