Халловины шөнө санал болгож буй 10 АЙМШГИЙН КИНО


Э.Энхбазар | YOLO.MN
2018-10-30

Маргааш Халловин буюу Сүнсний баяр. Жилдээ ганц тохиох сонирхолтой сүнсний баярын шөнийг айдас аймшгаар дүүрэн өнгөрүүлэхэд туслах 10 аймшгийн киног санал болгож байна. Хуучны, сонгодог, хамгийн их хандалтыг авч чадсан, гарсан даруйдаа шуугиан тарьж өнөө хэр нь мартагдаагүй байгаа бүтээлүүдийг сорчлон хүргэхийг зорилоо.

Жич: Доорх мэдээллээс үүдээд аль нэгийг нь сонгон үзэхээр болбол насны хязгаарыг нь харна уу. Хэрэв насанд чинь тохироогүй бол үзэхгүй байхыг зөвлөж байна.

10. JAWS (1975)

Эмити амралтын газарт амрахаар ирсэн олон хүн рүү аймшигт аварга загас халдана. Үүнийг мэдсэн цагдаагийнхан амралтын газрыг хааж аварга загасыг зогсоох гэж оролдох боловч энэ нь бодсоноос илүү аюул авч ирнэ.


9. THE EXORCIST (1973)

Рэган бол ээжийн хамт ядруухан амьдардаг өсвөр насны охин. Тэр охин өдрөөс өдөрт хачин ааш авир гаргаж улам л дордох бөгөөд түүний ээж нь учрыг нь олохын тулд эмч болгонд очиж хандах бөгөөд тэд тус болж чадсангүй. Эцэст нь аргаа барсан эх мэдрэлийн эмчид болон лам санваартанд хандана. Мэдрэлийн эмч түүнийг галзуурсан байна гэх боловч харин санваартан охины биед чөтгөр шүгэлснийг дуулгаад охиноор дамжин төрөх гэж байгааг анхааруулна.


8. PSYCHO (1960)

Марион Кран бол маш их хөрөнгийн өв залгамжлагч бүсгүй. Марион нэгэн өдөр өөрийн сүйт залуу Сэм Лумистэйгээ уулзахаар явахад нь түүнийг нэгэн үл таних залуу дагана. Бүсгүй хотоос зайдуу нэгэн байшинд нуугадах бөгөөд тэр үед ч үл таних залуу байшингийн гадаа ирсэн байна. Тэр хүн хэн байв???


7. ROSEMARY'S BABY (1968)

Розмари болон Вүүдхаус нар нэгэн муу ёрын байранд нүүн орох бөгөөд тэдний хажууд Роман болон Минни хэмээх тун элэгсэг хүмүүс амьдардаг. Вүүдхаус тэр хоёр хөгшинд их цаг зарцуулах бөгөөд тун удалгүй санаанд оромгүй зүйлүүд үзэгдэж эхлэнэ. Розмари жирэмсэн болсон бөгөөд үргэлж хар даран зүүдлэх болж ямар нэгэн хүний нууцлаг үхлийг харна харин бүсгүй энэ бүхэнд шинэхэн хөршөө сэжиглэнэ.


6. LES DIABOLIQUES (1955)

Нэгэн сургуулийн багш эмэгтэй захирлынхаа эхнэртэй хуйвалдан нөхрийг нь усанд живүүлж хорооно. Харин сургуулийн усан сан ширгэхэд цогцос алга болсон байна. Удалгүй хүмүүс учир битүүлэг шалтгаанаар алга болж эхэлнэ.


5. CARRIE 1976

Кэрри хүмүүстэй найзалдаггүй бүрэг даруу ичимхий охин. Түүнийг ангийхан нь үргэлж доромжилж доог тохуу хийдэг байв. Сургуулийн төгсөлтийн үдэшлэг болоход ангийхан нь түүнийг оруулахгүй байхыг хүсэх боловч нэгэн сайхан сэтгэлтэй залуу түүнийг өрөвдөж хамт явахаар болдог. Харин үүнд хорссон ангийнх нь охид түүнийг эвгүй байдалд оруулах мэх зохионо. Кэрриг уурлуулж болохгүй, учир нь тэр уурласандаа юу ч хийж магадгүй.


4. THE HILLS HAVE EYES (2006)

Амрахаар явж буй нэгэн залуу гэр бүл цөмийн хаягдалд хордсон гаж хүмүүсийн занганд орж хэн ч үзэгддэггүй газар түр саатдаг. Тусламж хэрэгтэй тэдэнд хэн туслах бол, гаж хүмүүс тэднийг зүгээр орхих болов уу?


3. POLTERGEIST (1982)

Фрилингийн гэр бүл бусдын адил энгийн л амьдардаг. Тэр амьдралын шаардлагаар нэгэн байшинд нүүн очих бөгөөд тэр байшинг сүнстэй гэдгийг эхэндээ анзаардаг ч үгүй. Харин бяцхан охин нь л энэ сүнснүүдийг харах бөгөөд сүнснүүд эхэндээ найрсаг хандаж байсан ч эцсийн эцэст энэ гэр бүлийг аймшигт айдаст автуулна.


2. THE SHINING (1980)

Жэк Торрэнс хотоос зайдуу байх зочид буудлын манаач. Тэр энэ газар ихэнх цагаа өнгөрүүлдэг бөгөөд эхнэр хүү хоёроо өөр дээрээ авчирна. Энэ зочид буудалд ирснээсээ хойш Жэкийн хүү Дэнни шөнө болгон хачин дүр зураглал харахын зэрэгцээ "Хувираач" гэх хүйтэн үг сонсдох болжээ. Харин Жэкийн зан авир өдрөөс өдөрт өөрчлөгдөж эцэст нь муу хүчинд ховсдуулж эхнэр хүүхдэдээ муу зүйл хийхээр улайрна.


1. THE TEXAS CHAINSAW MASSACRE (1974)

Аав хүү хоёр хотын гадна байх мах нядалгааны газрыг маш олон жил ажиллуулсан. Гэтэл тэрхүү газар нь дампуурч улмаар хаах болоход үүнд бухимдсан хүү нь нядалгааны газрыг нь хаахаар ирсэн ажилтанд уурласнаар бүх зүйл эхэлнэ.

Жич: Дээрх мэдээллээс үүдээд аль нэгийг нь сонгон үзэхээр болбол насны хязгаарыг нь харна уу. Хэрэв насанд чинь тохироогүй бол үзэхгүй байхыг зөвлөж байна.

#Halloween #Movie