ЧИ ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ: Амьтдын талаарх сонин хачин


Б.Намуун | YOLO.MN
2017-07-26

"Цэнхэр халим" гэж сонсож байсан бол одоо халим гэдэг амьтны талаарх хүн бүрийн мэдээд байдаггүй зүйлсийг, аалз хэчнээн ховдог амьтан талаар, могой мөлхдөг гэдгээс цаашгүй могойны талаарх мэдлэгээ тэлж "Үнэн гэж үү?" гэж гайхмаар сонин содон мэдээллийг уншиж танин мэдэхүйгээ тэлэх цаг болжээ.

ХАЛИМ

- Халим бол загас биш. Манай гарагийн хамгийн аварга биет сүүгээр бойжигч амьтан юм. Хоногт 40-90%-ийн тослогтой 250-300 л сүү гаргана. Эхийн сүүгээр өссөн зулзага нь хоногт 60-100 кг жин нэмдэг.
- Одоогоос 45-50 сая жилийн өмнө халим хуурай газар амьдарч байжээ. 
- Халимын зүрх нь 600-800 кг, хэл нь 250-300 кг, элэг нь 900-1000 кг, цус нь 8000-9000 л, бөөр нь 350-400 кг, гэдэс нь 250-300 м, ходоод нь 3000 л багтаамжтай. Уушгинд 14000 л агаар сорогдон орж байдаг бөгөөд амьсгалах тоолонд далайн ус 12 м хүртэл өндөрт оргилж байдаг.
- Халимны ам нь 6м урт, 3 м өргөн, дуу чимээг 3-5 км холоос сонсоно. Нэг хоногт 4-5т хоол барьж иднэ.
- Энэ том амьтныг ердөө нэгийг агнахад улсад 50т мах, 30т өөх, 20т яс ирэх бөгөөд том халимын гадар өөх 45 см хүртэл зузаан байна. Арьсаар нь моторын татуурга хийнэ. Яс махыг нь бордоонд хэрэглэх ба өөхийг нь хүнсэнд хэрэглэнэ.

ХАЛИМНЫ ХОДООДНООС АМЬД ОЛДСОН ХҮН

1891 онд Английн "Дорнодын од" гэдэг усан онгоцныхон нилээд зайтай газраас халим үзэж усанд хоёр завь буулгажээ. Гэтэл нэгдүгээр завийн найман хүнээс хоёр нь алга болжээ. Усан онгоцон дээр ирсний дараагаар халимыг өвчиж, янзалж энэ ажил нь бүтэн өдөр болжээ. Халимын ходоодыг задалж үзэхэд өчигдрийн алга болсон хоёр хүний нэг Джеймс Бартли амьд гарч иржээ. Бартли 16 цаг халимны ходоодонд байсан байна. Халимны ходоодонд агаар байхгүй, харин хоол боловсруулах их хэмжээний 120 л хүртэл шингэн зүйл байдаг. Хүн жирийн байдалд 21%-ийн хучилтөрөгчтэй 7-8 л агаар хэрэглэнэ. Бартлид 16 цагт 8000 л агаар хэрэгтэй байсан боловч амьд гарсан нь үнэн аж. 


ААЛЗ

- Аалз нь 8 нүдтэй, 2 чихтэй. Чих нь хөл дээрээ байдаг.
- Нэг эмэгчин аалзнаас 800 хүртэл зулзага гарна.
- 150 кг жинтэй аалзны тороор дэлхийн бөмбөрцгийг экватороор нь ороож хүрнэ.
- Аалз өглөө идэхдээ өөрийн жингээс 4 дахин, өдөр идэхдээ 9 дахин, орой идэхдээ 13 дахин их хоол иддэг байна. Хэрэв хүн энэ харьцаагаар иддэг бол өглөө 1 шар, өдөр 1 шар 12 хонь, орой 2 шар 8 хонь 2 гахай бүгд нэг өдөрт 2 тонн мах идэх хэрэгтэй болно.


МОГОЙ

- Могойн хор нь эрүүний булчирхайнуудад боловсрогдож шүдний нүхээр дамжин очиж биеэ хамгаалдаг.
- Могой чихгүй учир дууг хэлээрээ сонсдог бөгөөд шөнийн харанхуйд хар өнгийн бүр жижиг ч амьтнаас ч айдаг байна.
- Дэлхийн хамгийн урт могойны урт нь 10 м бөгөөд их биеэ нэг агшаад 5 м газар ахиулж явдаг.
- Францын ан амьтны нэгэн хүрээлэнд "Альбинос" гэдэг цагаан могой бий. Ийм өнгийн могой маш ховор бөгөөд 2000 жилд ганц удаа тааралддаг гэнэ. Тунгалаг арьсных нь цаанаас элэг зүрх зэрэг эрхтэн нь харагдана. Цагаан могой нь ноомой найрсаг зантай.
- Хойд Америкийн Мексикийн умард нутгийн цөлд үстэй могой бий. Өвсөн идэштэй тэр могойн үсний өнгө жилийн дөрөн улирлаас шалтгаалан улаан шаргалаас хүрэн болж хувирдаг. Нутгийн хүүхдүүд уг могойг эрхлүүлэн муур нохойтой адил тоглодог ажээ.  

#animals #curious